Талийгаач залуу эхнэр, 3 хүүхдээ хөнөөсөн гэв

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Талийгаач залуу эхнэр, 3 хүүхдээ хөнөөсөн гэв

Усанд сэлэлтийн төрөлд алтан медаль хожиж, Америкийн эрэгтэй тамирчны амжилтыг эвдсэн Хятадын эмэгтэй тамирчин Е Шивенийг сэргээш хэрэглэсэн гэж Америкчууд сэжиглэснээс болж, хоёр орны хооронд дипломат дайн дэгджээ.

Нэвтрэхийг хориглосон туузаар хашааг нь битүүмжилж, өрхийг нь бүтээсэн нэгэн айл, тэнд болсон харамсалтай хэргийн дүр зургийг одоогоос сар гаруйн өмнө сурвалжлан хүргэж байсан билээ. Хатаахаар өлгөсөн хүүхдийн хувцас, эмх замбараагүй тавьсан эд зүйлс эзэнгүй хөглөрч үлдсэн хэргийн газарт дахин очлоо. Хашаа, хаалгыг битүүмжилсэн туузыг авч, гэрийнх нь өрхийг татан, хаалганд нь цоож зүүжээ. Энэ айл бол гурван хүүхэд, эхнэрээ хэрцгийгээр хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн гэх хэрэгт сэжиглэгдсэн талийгаач залуугийнх.

Хэргийн газарт харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн Цагдаагийн I хэлтэс ажиллаж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Удалгүй гэр бүлээрээ амь үрэгдсэн эл хэргийг Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байдаг. Улмаар тус хэлтсээс гэрийн эзэн талийгаач залуу, эхнэр гурван хүүхдээ хөнөөж, дараа нь өөрийгөө егөөтгөсөн гэж үзээд, хавтаст хэргийг прокурор руу шилжүүлжээ. СХД-ийн прокурор хэргийг хянаад “Эзэн холбогдогчгүй, гол буруутай этгээд нас барсан” шалтгаанаар хэргийг өнгөрсөн долоо хоногт хэрэгсэхгүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл, өрхийн тэргүүн буюу талийгаач 39 настай Х гэр бүлийнхнээ хөнөөсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдвол гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан тул хуулийн дагуу энэ хэрэг ийнхүү хэрэгсэхгүй болжээ. 

Олныг сэрдхийлгэсэн энэ хэрэг гарсан өдөр эхнэр, нөхөр болон дөрөв, зургаа, 11 настай гурван хүүхэд нас барсан юм.

Хэрэг гарсны дараа болсон явдлын цорын ганц гэрч гэгдэх, талийгаач залуугийн 16 настай дагавар охиныг цагдаагийн хамгаалалтад аваад байсан юм. Тэгвэл түүнийг удалгүй хамгаалалтаас гаргаж, охин хамаатныдаа амьдрах болжээ. Талийгаачдыг өнгөрсөн зургадугаар сарын дундуур нутаглуулсан байна.

Хэргийг эргэн сануулъя.

2017 оны тавдугаар сарын 22-ны /Ням гариг/ шөнийн 02.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст хэргийн тухай дуудлага ирсэн. Хэргийн тухай анхны дуудлагыг 16 настай дагавар охин өгсөн гэдэг бөгөөд тэрбээр “Хойд аавыгаа согтуугаар гэр бүлийнхнээ хүчирхийлж, охин энэ үеэр гэрээсээ зугтан гарч, хөршүүддээ мэдэгдэн, цагдаад хандсан” гэж мэдээлжээ.

Цагдаагийнхан хэргийн газарт очиход нэг гэр бүлийн таван хүн амьсгал хураасан байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэх үед гэрийн эзэн гэх талийгаач залууг эхнэр, хүүхдээ хөнөөсөн гэж дүгнэж болохгүйг тайлбарлаж байлаа.

Хэргийн газарт дүүргийн цагдаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч, шинжээч, прокурор, хөндлөнгийн гэрчүүд 10 цаг гаруй ажиллаж, гэмт хэрэгтэй холбоотой бүх нотлох баримтыг цуглуулж, талийгаачдын гэр, хашааг битүүмжилсэн юм.  Ингээд өнгөрсөн нэг сарын хугацаанд цогцост задлан шинжилгээ хийж, гадны нөлөөтэй эсэхийг нотолж, шинжлэн хэргийг хэрэгсэхгүй болгон, хаажээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж