Та хангалттай нойр авч чаддаг уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Та хангалттай нойр авч чаддаг уу?

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Та хангалттай нойр авч чаддаг уу?

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр болон маргааш бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Шөнийн турш хангалттай нойр авна гэдэг эрүүл мэндээ хамгаалах, эрүүл саруул аж төрөхөд чухал үүрэгтэй. Насанд хүрэгчдийн 40 орчим хувь нь нойргүйдлийн асуудалтай гэх судалгааны дүн ч бий.

АНУ-ын Нойр судлалын үндэсний сангаас хүн өдөрт хэдэн цаг унтах хэрэгтэйг насны ангиллаар хуваан гаргасан байдаг. Та болон таны ойр дотнын хүмүүс эрүүл мэндээ хамгаалахын тулд хоногт хэдэн цаг унтах шаардлагатайг мэдэж аваарай.

0-3 сартай хүүхэд: 14-17 цаг

4-11 сартай хүүхэд: 12-15 цаг

1-2 настай хүүхэд: 11-14 цаг

3-5 настай хүүхэд: 10-13 цаг

6-13 настай хүүхэд: 10-12 цаг

14-17 нас: 8-10 цаг

18-25 нас: 7-9 цаг

26-64 нас: 7-9 цаг

65-аас дээш нас: 7-8 цаг

Байнга нойр дутуу байх нь жин нэмэх, дархлааны тогтолцоо сулрах, цусны даралт ихсэх, ой санамж муудах, зүрх судасны өвчлөл үүсгэх шалтгаан, нөхцөл болдгийг санаж, тогтмол цагт унтаж амрахыг зөвлөж байна.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс