Шөнийн турш хангалттай нойр авна гэдэг эрүүл мэндээ хамгаалах, эрүүл саруул аж төрөхөд чухал үүрэгтэй. Насанд хүрэгчдийн 40 орчим хувь нь нойргүйдлийн асуудалтай гэх судалгааны дүн ч бий.
АНУ-ын Нойр судлалын үндэсний сангаас хүн өдөрт хэдэн цаг унтах хэрэгтэйг насны ангиллаар хуваан гаргасан байдаг. Та болон таны ойр дотнын хүмүүс эрүүл мэндээ хамгаалахын тулд хоногт хэдэн цаг унтах шаардлагатайг мэдэж аваарай.
0-3 сартай хүүхэд: 14-17 цаг
4-11 сартай хүүхэд: 12-15 цаг
1-2 настай хүүхэд: 11-14 цаг
3-5 настай хүүхэд: 10-13 цаг
6-13 настай хүүхэд: 10-12 цаг
14-17 нас: 8-10 цаг
18-25 нас: 7-9 цаг
26-64 нас: 7-9 цаг
65-аас дээш нас: 7-8 цаг
Байнга нойр дутуу байх нь жин нэмэх, дархлааны тогтолцоо сулрах, цусны даралт ихсэх, ой санамж муудах, зүрх судасны өвчлөл үүсгэх шалтгаан, нөхцөл болдгийг санаж, тогтмол цагт унтаж амрахыг зөвлөж байна.
С.ЦЭЛМЭГ