Сири Башар аль-Ассадын зурагтай мөнгөн тэмдэгт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Сири Башар аль-Ассадын зурагтай мөнгөн тэмдэгт гаргажээ

Өнөө үед хүмүүс таблет ашиглан интернетээс мэдээ, мэдээлэл авах, сонин сэтгүүл, ном унших нь энгийн хэрэглээ болжээ.

Сирийн Төв банкнаас ерөнхийлөгч Башар аль- Ассадын зурагтай, хамгийн том мөнгөн тэмдэгтийг хэвлэн гаргажээ.

2000 фунтын дэвсгэртийг өнгөрсөн ням гаригаас эхлэн нийслэл Дамаск хот болон бусад хэдэн бүс нутагт гүйлгээнд гаргасан байна.

Мөнгөн дэвсгэртийн нэг талд Башар аль-Ассадын хөрөг, нөгөө талд нь Сирийн парламентын зургийг хэвлэжээ.

Дайны хөлд нэрвэгдсэн Сирийн мөнгөн тэмдэгтийн ханш тасралтгүй унаж, 2011 оны гуравдугаар сард үймээн самуун эхэлснээс хойш Сирийн фунтын ам.доллартай харьцах ханш 90 хувиар суларсан байна. Одоо шинээр гаргасан 2000 фунт нь ердөө 4 ам.доллартай дүйх юм.

Өмнө нь, Сирийн хамгийн том мөнгөн дэвсгэрт нь Башарын эцэг Хафез аль-Ассадын зураг бүхий 1000 фунт байсан ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж