Ц.Элбэгдорж: Иранд монголчуудын мөр их | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ц.Элбэгдорж: Иранд монголчуудын мөр их

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Иранд монголчуудын мөр их

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн монгол судлалын төлөө хийж буй ажил цаашид ч үргэлжилнэ-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэн, ОХУ-ын Эрмитаж музей хамтран эрхлэн гаргасан “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс”, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, түүхч О.Нямдаваагийн судалж, эмхэтгэсэн “Иран дахь монгол өв соёл” номын нээлтийн ёслол өнөөдөр /2017.07.04/ боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны тавдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санкт-Петербург хот дахь “Эрмитаж” музейд зочилж, тус улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй эл музейд хадгалагдаж буй Монголын түүх, соёлын дурсгалт зүйлсийг харуулсан дурсгалуудыг судлан шинжлэхээр тохиролцсон байна. Ингэхдээ 1923-1926 онд Монгол Улсад ажилласан П.К.Козловын хээрийн шинжилгээний ангийн илрүүлсэн Ноён уулын дурсгалуудыг судлан шинжлэх, тусгайлсан зургийн цомог гаргахаар тохиролцсон нь ажил хэрэг болжээ.

Уг каталогид Ноён уулаас олдсон 2900 гаруй олдворыг багтаасан байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны есдүгээр сард Исламын бүгд найрамдах Иран улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг зуржээ. Уг санамж бичгийн хүрээнд “Иран дахь монгол өв соёл” нэртэй Ил хаант улсын зоос, уран барилга, шашны талаар хэрэгжүүлсэн бодлого, исламын ертөнцөд үзүүлсэн монгол хаадын нөлөө, үлдээсэн өв соёлын тухай өгүүлсэн бүтээл хэвлэгдсэн аж.

Эдгээр бүтээлийг шинжлэн судлахад эрдэмтэн судлаачид ажилласан бол эрхлэн гаргахад нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дэмжлэг үзүүлжээ.

Монгол Улсын түүх, археологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү бүтээлүүдийн судалгаа цаашид ч үргэлжлэх ёстой гэдгийг судлаачид онцолж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол судлалыг хөгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтайгаа цаашид ч хамтарч ажиллан, дэмжих болно гэдгээ хэллээ.

Энэ тухай тэрбээр “Археологийн энэхүү чухал бүтээлүүдийн араас олон бүтээл бэлтгэгдэж байгаа. Зарим нэг чухал зүйлийнх нь талаар хөөцөлдөж, эх загварыг нь олж авахаар ажиллаж байна.

Ираны хувьд эхлэл. Анхны бүтээлээ гаргасныг дэмжиж байгаа. Цааш улам өргөжүүлж, нарийн судлах шаардлага байгаа. Монголын түүхээ бүрнээр нь харъя,  Ил хаант улсын үед үлдээсэн зүйлийг бүрнээр нь харъя гэвэл бичиг дурсгалыг нь судлахгүйгээр боломжгүй юм байна гэж энд манай эрдэмтэн дүгнэлт хийсэн. Болж өгвөл монголын түүх, монголчуудын хөл хүрсэн газар очъё гэвэл Иранд заавал очих ёстой. Хотуудад нь очоод харж байхад монголчуудын ул мөр маш өргөн байдаг.

Монголчуудын нутаглаж байсан газраар очиход манай төв азийн өндөрлөгт байгаа газар шиг уул, ус бэлчээр нь танил. Хүмүүс нь элгэмсүү. Монголчуудыг гэсэн сэтгэл байдаг. Иранд сурч байсан монгол оюутан “Монгол Улсын Ерөнхийлөгч ирэхээс нэг жилийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч ирснээс хойш гурван жилийн дараа гэж он тоолол маягаар ярьдаг гэж” хэлж байсан.

Өлзийт хааны бунхныг очиж үзэхээр жижиг хотод нь айлчилхад монголчуудыг хүсэн хүлээсэн, хамтарч ажиллах сонирхолтой нь харагдаж байсан.

Ерөнхийлөгчийн ажил маань отголж байгаа үед бүтээлийн нээлт таарлаа. Их Монгол санг байгуулсан, Монголтой холбоотой түүх соёлд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Эрдэмтэд судлаачдаа дэмжиж ажиллана. Дахин дахин хамтарч ажиллах сайхан боломж нээлттэй” хэмээсэн юм.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-07-04 59.153.112.139

Ц Элбэгдорж гэдэг хувь хүний нь хувьд бол өөр хэрэг байх монгол улсын ерөнхийлөгч гэдэг тэр их өндөр нэр хүнд бүхий сэнтийг нь бодож хүндлэж байх учиртай манайхан ч элдвээр хэлэх юм хэрэггүйл юм шүүдээ өнөөдөр биш гэхэд маргааш хожимоо бидэнд л муу юм бурханаас ирэнэ шүүдээ харин Адарсүрэнд амандаа хүрээд тэр гавьяатыг нь өгчихсөн бол мөн ч их олон хүн тэр амьтаны сүнс баярлах л байсандаа

Зочин 2017-07-04 202.9.42.231

Өнхрүүш гэдэг чинь нээрэн их гоё цол байна Яг нүдэнд харагдаж байна Орос [Хориотой Үг] АНУ эрдэнэт мэрдэнэт - МАН АН хаашаа л бол хаашаа өнхөрч явдаг нь их бөөрөнхий болсонтой нь

РАВДАН 2017-07-04 202.70.46.235

АХМЕД ЦЕНТРИФУГАА ҮЗҮҮЛСЭН Л ДЭЭ ГЭХДЭЭ ӨНХРҮҮШ ЮУ Ч ОЙЛГООГҮЙ ГЭСЭЭН АМЕРИКЧУУДААС ИЗРАЙЛЧУУДААС ИХ НУУЦАЛДАГ ЮМ БИЛЭЭ ИРАНЧУУД

Зочин 2017-07-04 103.26.193.208

ЭНЭ ТАрваганы Х Ү Ү Р юу мэдэх бэ тэр америктаа л хэнд га й бололгүй бо ов оо хө хү үлээд хэвтэж байг

зочин 2017-07-04 202.21.106.114

Эрмитажд хадгалагдаж байгаа эд зүйлсийг уул нь эх орондоо авчирмаар байга юм ш дээ Дандаа хууль буссар гаргаж эдс зүйлс тэгээр зүйлс эх орондоо байвал манай улсын хөгжилд тус нэмрээ оруулах л зүйлс дээ

зочин 2017-07-04 202.21.106.114

төрийн тэргүүнээ ингэж хараадаг улс гэвэл ганцхан монгол байх шүү Хувь хүнийх нь хувьд дургүй байж болох ч төрийн тэргүүн гэдэг утгаар нь хүндэлж сурмаар юм Өмнөх Ерөнхийлөгч нар хэзээ юм хийж байсан юм Баахан одон медаль тараахаас өөр юмгүй Энхболд жишээ нь сонгогдлоо гэхэд Эбийгийн хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй ш дээ Орос хэл ноль англи бүүр ч ноль Ийм хүн төрийн тэргүүн болоход мөн ч айдас хүрмээр байгаа юм даа Баахан хятадууд л орж ирэх биз \n

Өвгөн 2017-07-04 59.153.113.126

Үнэндээ бол манайдаа жишиг ерөнийлөгч байлаа

Зочин 2017-07-04 66.181.185.216

ААХАЙ ААХАЙ

Зочин 2017-07-04 147.75.208.229

Uhlee l dee Elbegee tarhi ugaasaar bgad neree usgunu get bodsiin bhdaa\n

zochin 2017-07-04 2.242.49.53

ELBEGDORJ bas mongold hereg boloh bas ih yum hiisen shuu Bugdiig haraar budaad hereggui dee

Учирал 2017-07-04 69.140.224.115

Ерөнхийлөгч элбэгдорждоо захиж хэлэхэд муулуулах тусам өнгө орж гялалзаж яваарай гэж ерөөе Мэдээж алдаа дутагдалгүй хүн гэж байхгүй Элбэгдорж ерөнхийлөгчид хийсэн юм маш их бий Алдсан ч юм их бий Хмагийн гол сэтгэлээ л алдаж болохгүй шүү цаашдаа ч их юм хийгээрэй Амжилт сайн сайхан бүхниййг хүсье

Зочин 2017-07-04 202.9.43.208

Яаж чаддаг байнаааааааааа

зочин 2017-07-04 202.70.44.146

[Хориотой Үг] [Хориотой Үг] [Хориотой Үг] чам шиг хулгайчийг дэмжиж байсан даа харамсаад ч барашгүй нь муу луйварчин [Хориотой Үг] хэлэх ч муу үг олдохгүй юм

ardchilaliin anhni davalgaani toloolol 2017-07-04 202.21.106.113

Энэ хүн Монголын Төрийг Эдийн засгийг Ардчиллыг өнөөгийн ийм арчаагүй байдалд хүргэхэд маш том гавьяа байгуулсан хүн Шудрага ёс гж ярих мөртлөө тэрээр шудрага ёсыг ийм байдалд хүргэсэн том гавьяатан Боловсрол их муу хоосон хөөргөн сэтгэлтэн Хариуцлага гж их ярьдаг хүн Одоо хариуцлага хүлээх болсон

Зочин 2017-07-04

ЭСГИЙ ХИЙХЭД ШУУРГА ХЭРЭГГҮЙ ИДЭШ ХИЙХЭД НОХОЙ ХЭРЭГГҮЙ

Зочин 2017-07-04

ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ

Зочин 2017-07-04 113.36.205.163

Chi zygeer dald orooch hudlaa hutsah ni dyysahgyi ymaaa

Зочин 2017-07-04 182.160.34.93

өө тиймүүү