21 компанийн 78,064 хувьцаа арилжжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

21 компанийн 78,064 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

21 компанийн 78,064 хувьцаа арилжжээ

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-07-31 14 цаг. Цаг агаар: ширүүн бороо (Rain) агаарын температур: 16 хэм байна.

2017 оны 7 дугаар сарын 04-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 78,064 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс’  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.93%-иар өссөн бол ‘Хар тарвагатай” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.14% хувиар унасан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,094 ширхэг үнэт цаас  395,097,090 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,893 ширхэг ‘Сүү бонд’-ыг  189,469,400 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 849.02 нэгж болж 1.34%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,480,796,641,026 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс