2017 оны 7 дугаар сарын 04-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 78,064 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.93%-иар өссөн бол ‘Хар тарвагатай” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.14% хувиар унасан байна.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,094 ширхэг үнэт цаас 395,097,090 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,893 ширхэг ‘Сүү бонд’-ыг 189,469,400 төгрөгөөр арилжаалсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 849.02 нэгж болж 1.34%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,480,796,641,026 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ