Орон сууц нийтийн аж ахуйн тулгамдсан асуудлаа ярилцлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Орон сууц нийтийн аж ахуйн тулгамдсан асуудлаа ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Орон сууц нийтийн аж ахуйн тулгамдсан асуудлаа ярилцлаа

Саудын Араб улсыг төлөөлөн Лондонгийн олимпийн жүдо бөхийн төрөлд өрсөлдөх жүдоч бүсгүй лалын шатны ёс жаягийн улмаас олимпийн татамид гарч чадахааргүй байдалд хүрчээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба санаачлан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ, ОСНААУГ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгээр хот, нийтийн аж ахуйн чиглэлээр тусгай зөвшөөрөл өгдөг төрийн байгууллага болон энэ салбарт ажилладаг хувийн хэвшлийнхний өмнө тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцсан юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдсан асуудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан шийдвэрлэнэ. Нийслэл дэх орон сууцны хэмжээнд гарч буй олон учир дутагдалтай асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтаа тодорхой болгох, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг улс, нийслэлийн төсөвт тусгуулах, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, хувийн хэвшлийн байгууллагуудаа төрийн зүгээс дэмжиж ажиллая гэсэн зорилготойгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Хэлэлцүүлэг өргөн хүрээтэй, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Орон сууц нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь нүдэнд харагддаггүй ч хүнд хүрч байдаг онцлогтой” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ЗОЧИН 2017-07-04 183.81.169.59

СӨХ ГЭЖ СӨНӨСӨН ГАЗАР БАЙНА ОРШИН СУУЧДААСАА МӨНГӨӨ АВЧ ЧАДДАГГҮЙ АВСАН Ч МӨНГӨ НЬ АМАНД Ч ҮГҮЙ ХАМАРТ Ч ҮГҮЙ СӨХ-ИЙН МӨНГӨ ТӨЛӨӨГҮЙ АЙЛААСАА МӨНГӨ АВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС БАЙХГҮЙ ТУЛ ЗАРИМ АЙЛУУД ХЭДЭН ЖИЛЭЭР БУСДЫГАА МӨЛЖИЖ АМЬДАРДАГ БОЛСОН БАЙНА МӨНГӨ ӨГӨӨГҮЙ АЙЛЫН ГЭРЭЛ УСЫГ ХЯЗГААРЛАЖ БОЛОХГҮЙ ЭРХГҮЙ ИЙМ ДАМПУУ СӨХҮҮДИЙГ НЭН ЯАРАЛТАЙ УСТГАЖ ОСК -Т НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ