М.Түмэнбаяр БНСУ, Японы тамирчдыг хожин аваргалав | News.MN

М.Түмэнбаяр БНСУ, Японы тамирчдыг хожин аваргалав

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

М.Түмэнбаяр БНСУ, Японы тамирчдыг хожин аваргалав

Засгийн газрын тогтоол говийн бүсийн хурдан морьдын уралдаан 7-р сарын 29, 30-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь сумнаа зохион байгуулагдсан.

БНСУ-ын Чунчон хотноо таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөсөн. Тус тэмцээнд манай улсаас “Рио 2016” олимпийн наадамд амжилттай оролцсон П. Тэмүүжин нарын тамирчид шигшээ багийн дасгалуулагч Хо Ин Ёны удирдлагад амжилттай оролцсон юм. Тэгвэл баг тамирчид өчигдрөөс эхэлсэн “Korea Open” нээлттэй тэмцээнд оролцож байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд өрсөлдсөн М.Түмэнбаяр аваргын алтан медалийг хүртэж, Монголын таеквондогийн спортын түүхэнд нэгэн шинэ амжилтыг бичлээ. Түүний энэхүү амжилт насанд хүрэгчдийн олон улсын томоохон тэмцээнээс авч буй анхны алтан медаль юм.

М.Түмэнбаярын жинд нийт 59 тамирчин өрсөлдсөн бөгөөд Их Британи, Энэхтхэг, Вьетнам, ОХУ, Казахстан, Колумб, Япон, Тайвань, БНСУ-ын шилдэг тамирчид багтжээ. Манай тамирчин эхний тойрогт хийлж, улмаар БНСУ-ын гурван тамирчинг дараалан ялж, шигшээд шалгарсан. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө нөгөө хэсгийг тэргүүлэн тоглож, учраа бүрээ буулган авсан Японы шилдэг тамирчин Сүзүки Сергиог хожсон юм.

М.Түмэнбаяр өмнө нь 2014 онд БНСУ-ын Инчонд болсон Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын таеквондогийн тамирчдын медалийн буухиаг эхлүүлж байсан бол энэ удаа алтан медалиар үргэлжлүүлэв. Түүнчлэн манай шилдэг тамирчин П.Тэмүүжин олимпийн наадамд оролцсон анхны тамирчин болсон төдийгүй дэлхийн аваргын хүрэл медальт Мексикийн тамирчин Саул Гутьрессийг хожин, шөвгийн наймд ‘Лондон 2012’ олимпийн наадмын аварга, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт Испанийн тамирчин Г.Бониллад дийлдсэн түүхтэй.

Энд Монголын таеквондогийн тамирчдын амжилт БНСУ-ын дасгалжуулагч багш Хо Ин Ёнтой салашгүй холбоотой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Өдгөө шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа тэрбээр 2012 оноос эхлэн манай улсад ажиллаж байгаа юм.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-04 103.229.121.126

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн биш олон улсын тэмцээн байна шдээ Гэхдээ л баяр хүргэе Ингэж орчуулж болохгүй

zochin 2017-07-04 43.228.128.186

Солонгосуудыг үндэснийх нь спортоор зодсонд баярлаж байна \n

зочин 2017-07-04 124.158.126.167

Япон Солонгосуудыг зодчихоод өөрөө голд нь төрийн дууллаа эгшиглүүлээд зогсох Монгол хүү чамаар бахархахгүй байхын арга алгадаа Улам олныг зодож эх орныхоо нэрийг дуурсгаарай \nСолонгос дасгалжуулагчид баярлалаа

баяр хүргэе 2017-07-04 43.250.126.94

Дасгалжуулагч болон тамирчин хоёрт баяр хүргэж улам өндөр амжилт хүсье

ZOCHIN 2017-07-04 122.201.26.166

bayar hurgeye baharhaltai bna Ulam hicheegeerei duu mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж