“Эрдэнэт"-ийн 49 хувь дээр төр хууль зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт"-ийн 49 хувь дээр төр хууль зөрчжээ

Тодруулбал, уг хэргийг хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг цагаатгасан юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн талаар өнөөдөр /2017.07.04/ тайлбар хийлээ.


‘Эрдэнэт’-ийн 49 хувийн эзэмшлийн асуудлаарх шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогууд удаа дараа гарч байгаатай холбоотойгоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс албан ёсоор мэдэгдэл хийлээ. УИХ-ын 23-р тогтоолд Монгол зэс корпорацитай хэлэлцээр хийсний үндсэн дээр 49 хувийн хувьцааны эзэмшлийг шилжүүлэхээр заасан ч шалгалтын явцад огт хэлэлцээ хийгээгүй нь батлагдсан гэдгийг албан ёсоор мэдээлэв.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн төлөөлөн удирдах зөвлөл  /ТУЗ/-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сард гаргасан шийдвэр ийн эсрэг ОХУ-ын талаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монголиан коппер корпорейшн” компани нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 06-ны өдөр ирсэн дээрх гомдлыг тус шүүх хуульд зааснаар хоёр сарын хугацаанд багтаан өнгөрсөн зургадугаар сарын 08-ны өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ““Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” Засгийн газрын шийдвэр хууль бус” гэж үзсэн байна.

Тодруулбал, “Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд “Монголиан коппер корпорейшн” компанитай хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан байтал “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авахдаа Засгийн газар “Монголиан коппер корпорейшн” компанитай хэлцэл хийгээгүй” гэж шүүх үзсэн байна. Мөн Засгийн газрыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авах тогтоол, шийдвэр гаргахдаа хууль зөрчиж “Монголиан коппер корпорейшн” компанийг огт оролцуулаагүй, тэдний санал, хүсэлт, тайлбарыг сонсоогүй гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүх буруутгасаныг тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал онцлов.

Тиймээс Засгийн газрын харьяа агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь улсын үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийг хийхдээ хууль зөрчиж,  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монголиан коппер корпорейшн” компанийн эрх ашгийг зөрчсөн гэсэн шийдвэрийг шүүх гаргасан аж.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй Засгийн газар болоод харьяа газар, компаниуд 14 хоногийн дотор танилцаж, санал нийлэхгүй бол 30 хоногийн дотор давж заалдах хуулиар олгогдсон эрхтэй.

Засгийн газарт нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн шилжүүлэх маргааныг хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт /2017.06.30/ шуудангаар хүргүүлжээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж