Lil Wayne шоронгоос захидал бичжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Lil Wayne шоронгоос захидал бичжээ

WeezyThanxYou.com сайт нь рэппер Lil Wayne-ийг эрх чөлөөтэй болж, гэртээ ирэхэд хэдий хугацаа үлдэж байгааг тоолдог тоолуур ажиллуулж байгаа гэнэ. Энэ тоолуурт зааснаар Lil Wayne шоронгоос суллагдахад 211 хоног, 12 цаг үлджээ.
Lil Wayne энэхүү сайтдаа долоо хоног бүр зочилж, шүтэн бишрэгчидтэйгээ санал бодлоо солилцож байхаар төлөвлөсөн бөгөөд өчигдөр “Gone ’til November…“ нэртэй анхныхаа бичлэгээ оруулжээ.
Энэхүү бичлэгтээ тэрбээр “Би бол сайхан сэтгэлтэй залуу. Үнэндээ шоронд хавчигдаж, эрх чөлөөгөө боогдуулан сууж байгаадаа бухимдаж байгаа хэдий ч шорон миний хайр, миний сайхан сэтгэлийг хорьж, хил хязгаар тогтоож чадахгүй” гэж бичжээ.
Lil Wayne-ийн энэхүү захиа үнэхээр гайхалтай бичигдсэн бөгөөд яруу найргийн мэдрэмжтэй үгс, сэтгэлгээний ур чадвараа фэнүүддээ харуулж чадсан байна.
Мөн тэрбээр чөлөөт цагаараа үргэлж Библи уншиж буйгаа бичээд “Шорон надад бурхныг олоход туслаагүй, харин бурхан үргэлж дэргэд минь байдаг гэдгийг ойлгууллаа” гэж бичжээ.
Түүний бичсэн энэхүү захидлын дор шүтэн бишрэгчдээс нь мянга, мянган сэтгэгдэл бичигдэж байгаа бөгөөд эдгээр сэтгэгдлийг уншиж тэр сэтгэлийн тэнхээ олж авч байгаа гэнэ.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж