АНУ хүрч чадах пуужинг туршсанаа БНАСАУ зарлалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АНУ хүрч чадах пуужинг туршсанаа БНАСАУ зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

АНУ хүрч чадах пуужинг туршсанаа БНАСАУ зарлалаа

Ану хатан киноны зураг авалт. Манж цэрэгт тоглогч усан дотор цаг хэвтлээ.

Өмнөд Солонгосын Ионхап агентлагийн олон жилийн хичээл зүтгэлийн дүнд АНУ-д цохилт өгч чадах тив алгасах пуужинг амжилттай туршаа хэмээн Хойд Солонгосын төв телевиз мэдээллээ. Хойд Солонгос өнөөдөр өглөө пуужин туршсан бөгөөд үүний дараа үдээс хойш Улаанбаатарын цагаар 3.30 цагт чухал мэдэгдэл хийнэ хэмээн Төв радиогоор дамжуулсан юм.

Хойдуудын хийсэн мэдэгдлээр өнөөдөр туршсан Hwasong-14 пуужин нь АНУ-ын Аляск муж хүрэх хэмжээний зам туулжээ. Уг пуужин 2802 километрийн өндөрт хөөрч, 933 километр зам туулж, 39 минутын дараа товлосон байг оносон гэжээ.

Японы болон Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр өглөө харвасан пуужин Японы тэнгист унасан юм.

Хойдуудын пуужингийн туршилтын талаар сонссон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жиргээндээ дургүйцэж байгаагаа илэрхийлсэн. “Хойдууд дахин пуужин харвалаа. Энэ залууд илүү дээр хийх ажил байхгүй гэж үү. Өмнөд Солонгос, Япон улс үүнтэй удаан эвлэрнэ гэдэгт итгэхэд бэрх. Магадгүй Хятад Хойд Солонгосын эсрэг шийдвэртэй алхам хийж, энэ утгагүй явдлыг нэг мөсөн дуусгах байх” хэмээн Трамп жиргэсэн юм.

Өнөөдрийн пуужингийн туршилтыг хийхийг зөвшөөрсөн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны зөвшөөрөл.

Энэ хэрэг явдлаас үүдэн Өмнө Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулсан. Уг хурлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ болон бусад улс орны тусламжтайгаар Хойд Солонгосын эсрэг арга хэмжээ авах ёстой гэж БНСУ үзэж байгааг яаралтай хуралдааны дараа Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Юн Ян Чан сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мун Жэ Ин энэ оны тавдугаар сарын 10-нд тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орсноос хойш Хойдууд пуужингийн туршилтыг зургаан удаа хийгээд байгаа юм.

Мөн өнөөдрийн пуужин нь тив алгасах пуужингийн хүчин чадал улам боловсронгуй болж байгааг харуулж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх онцлон тэмдэглэсэн байна.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-07-04 103.57.94.150

Путиний алсын хараатай бодлого олон улсад тэлсээр байна Хамгийн их хүн амтай [Хориотой Үг] техникийн чадвартай [Хориотой Үг] Энэтхэг Турк оростой ойлголцож нэг талд гарсан байхад англосаксончууд будаа Путин Трамптай уулзах гэж яарсангүй Тэр Их 20-ын өмнө Си даргатай байр сууриа нэгтгэж чадлаа

Зочин 2017-07-04 66.181.179.177

TULGAA BICHSEN YUM CHINI AWAKH YUM ALGA

Зочин 2017-07-04 202.21.100.210

энэ харваад байгаа пуужингаасаа манай улсад өгөх хэрэгтэй аль аль талдаа ашигтай наймаа байж болох юм \n

РАВДАН 2017-07-04 202.70.46.235

ҮНЭН ШДЭЭ ЕНХАП АГЕНТЛАГИЙН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА Л УМАРДЫН СӨНГҮНИЙ БОДЛОГЫГ ЭРЧИМЖҮҮЛСЭН ЮМ ШҮҮ РАВСАЛ Ч ЧООВООС ДОО

Paвcaл 2017-07-04 67.160.120.93

Танай эзэн Пүүжээ чинь Трампад хулхидуулчихаад л Си-г царай алдав ш дээ

Зочин 2017-07-04 67.160.120.93

Баллистикийн тухай тайлбарлаад бичсэн байгаа Тархин дахь ойлголтын гажгаа залруулаарай 7 4-ий independence day баяр хүргэе

Зочин 2017-07-04 67.160.120.93

https www news mn mobile 4431 isDesktop=1&night=0

Paвcaл 2017-07-04 67.160.120.93

Өмнөд Солонгосын Ионхап агентлагийн олон жилийн хичээл зүтгэлийн дүнд АНУ-д цохилт өгч чадах тив алгасах пуужинг амжилттай туршаа хэмээн Хойд Солонгосын төв телевиз мэдээллээ \nПуужин хийхэд нь өмнөдүүд олон жил хичээл зүтгэл гарган тусалсан байна ш дээ Ккк

Зочин 2017-07-04 103.9.91.40

Инээдтэй юм аа Хойдууд энэ олон пуужинцараа туршиж л байг л дээ Хэнд хамаатай юм бэ Трамп нэг их авч хэлэлцэхгүй л бн даг Хойдууд хамаг хөрөнгөө бараад ингээд солиорч л бн биз дээ Тэглээ гээд ямар ч ач холбогдол байхгүй

Зочин 2017-07-04 202.70.46.216

Трамп АНУ-ыг самарч хаях л хүн дээ Обама энэ ний хажууд мужик байж

Зочин 2017-07-04 59.153.114.30

Бичсэн юмаа уншиж үзэж хянадаггүй юмуу ойлгох гэж хөөрхан л будилах юм утга найруулага үг үсгийн алдаа ганц энэ мэдээ биш шүү СЭТГҮҮЛЧДЭЭ

зочин 2017-07-04 202.179.31.242

Хойдуудын пуужингийн хүчин чадал улам л нэмэгдээд байдаг Өмнөдүүд болон түүний холбоотнууд болох АНУ Япон улсууд тэдний эсрэг мэдэгдэл л гаргахаас өөр юу ч хийж чадахгүй ингээд л байгаад байх юм байх даа Дасгаж дасгаж байгаад нэг л өдөр юу болохыг бид тааж мэдэхгүй шүү дээ

Зочин 2017-07-04 103.57.94.222

Трамп ч жиргэж л чадах гайхал юм Буш дажгүй нь байсан шүү Обомаг голоод байсан трампын хажууд чанга эр байж

007 2017-07-04 103.229.120.104

Энэ цэлцэгнvvр бандийг нухах цаг нь болсон байна

Зочин 2017-07-04 67.160.120.93

Энэ Жеймс Бонд өөрөө чадах болов уу

Зочин 2017-07-04 103.26.192.163

үг өгүүлбэр утга санаагаа шалгаж уншиж үзэж байж нийтлээч