АНУ хүрч чадах пуужинг туршсанаа БНАСАУ зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

АНУ хүрч чадах пуужинг туршсанаа БНАСАУ зарлалаа

Ану хатан киноны зураг авалт. Манж цэрэгт тоглогч усан дотор цаг хэвтлээ.

Өмнөд Солонгосын Ионхап агентлагийн олон жилийн хичээл зүтгэлийн дүнд АНУ-д цохилт өгч чадах тив алгасах пуужинг амжилттай туршаа хэмээн Хойд Солонгосын төв телевиз мэдээллээ. Хойд Солонгос өнөөдөр өглөө пуужин туршсан бөгөөд үүний дараа үдээс хойш Улаанбаатарын цагаар 3.30 цагт чухал мэдэгдэл хийнэ хэмээн Төв радиогоор дамжуулсан юм.

Хойдуудын хийсэн мэдэгдлээр өнөөдөр туршсан Hwasong-14 пуужин нь АНУ-ын Аляск муж хүрэх хэмжээний зам туулжээ. Уг пуужин 2802 километрийн өндөрт хөөрч, 933 километр зам туулж, 39 минутын дараа товлосон байг оносон гэжээ.

Японы болон Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр өглөө харвасан пуужин Японы тэнгист унасан юм.

Хойдуудын пуужингийн туршилтын талаар сонссон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жиргээндээ дургүйцэж байгаагаа илэрхийлсэн. “Хойдууд дахин пуужин харвалаа. Энэ залууд илүү дээр хийх ажил байхгүй гэж үү. Өмнөд Солонгос, Япон улс үүнтэй удаан эвлэрнэ гэдэгт итгэхэд бэрх. Магадгүй Хятад Хойд Солонгосын эсрэг шийдвэртэй алхам хийж, энэ утгагүй явдлыг нэг мөсөн дуусгах байх” хэмээн Трамп жиргэсэн юм.

Өнөөдрийн пуужингийн туршилтыг хийхийг зөвшөөрсөн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны зөвшөөрөл.

Энэ хэрэг явдлаас үүдэн Өмнө Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулсан. Уг хурлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ болон бусад улс орны тусламжтайгаар Хойд Солонгосын эсрэг арга хэмжээ авах ёстой гэж БНСУ үзэж байгааг яаралтай хуралдааны дараа Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Юн Ян Чан сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мун Жэ Ин энэ оны тавдугаар сарын 10-нд тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орсноос хойш Хойдууд пуужингийн туршилтыг зургаан удаа хийгээд байгаа юм.

Мөн өнөөдрийн пуужин нь тив алгасах пуужингийн хүчин чадал улам боловсронгуй болж байгааг харуулж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх онцлон тэмдэглэсэн байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж