Дэлхийн тэргүүн баячууд ямар хоббитой вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэргүүн баячууд ямар хоббитой вэ?

Холливудын жүжигчин, бизнесмэн, улс төрч Арнольд Шварценеггер, зохиолч Мария Шрайвер нар 25 жилийн турш ханилсны эцэст салахаар шийдэн, өнгөрсөн жилийн тавдугаар сараас тусдаа амьдрах болсон.

Дэлхийн тэргүүн баячууд чөлөөт цагаараа юу хийдэг бол… Сонгодог загварын машин цуглуулах, дарвуулт завин дээр тансаг үдэшлэг зохион байгуулах, хувийн онгоцондоо суугаад дэлхийг тойрох гээд олон таамаг дэвшүүлж болно. Гэвч үнэн хэрэгтээ тэдний нийтлэг хобби нь “өглөг өгөх” гэнэ.

Их хэмжээний хөрөнгөтэй, чинээлэг хүмүүсийн хөрөнгийн судалгааг голлон хийдэг Wealth-X судалгааны фирм 30 сая ам.доллар ба түүнээс илүү хөрөнгөтэй баячуудын хүсэл сонирхол, хобби зэргийг судалжээ. Судалгааны тайландаа тэд баячуудын нийтлэг хобби бол өглөг өгөх гэж дүгнэсэн байна. Дэлхийн тэргүүн баячуудын гуравны нэг гаруй хувь нь хүмүүнлэгийн, хандивын арга хэмжээ тогтмол явуулдаг байна.

Wealth-X чинээлэг эрхмүүдийн топ 20 хобби юу болохыг хувиар илэрхийлэн жагсаасан байна. Жагсаалттай танилцъя.

20. Цанаар гулгах – 7.2%

 

19. Бугуйн цаг – 7.7%

 

18. Загасчлах – 7.8%

 

17. Үнэт эдлэл – 8.1%

 

16. Ан хийх – 8.8%

 

15. Хоол хийх – 10.9%

 

14. Гольф – 11%

 

13. Соёлын арга хэмжээ – 12.1%

 

12. Ном унших – 12.3%

 

11. Хөлбөмбөг – 13.1%

 

10. Цуглуулга – 14.1%

 

9. Автомашин – 14.5%

 

8. Эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн – 14.8%

 

7. Завь – 14.9%

 

6. Дарс – 15.9%

 

5. Улс төр – 22.2%

 

4. Хувцас загвар – 25.2%

 

3. Урлаг – 28.7%

 

2. Аялах – 31%

 

1. Хүмүүнлэгийн үйлс – 56.3%

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж