Г.Өсөхбаяр наадмаар үндсэн авиралтаа эхэлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Өсөхбаяр наадмаар үндсэн авиралтаа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр (Уулчин)

Г.Өсөхбаяр наадмаар үндсэн авиралтаа эхэлнэ

Дэлхийн ноён оргил Эверестэд гарсан Монголын анхны уулчин, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ өдрүүдэд Пакистаны К2 оргилд авирч байгаа билээ.

Зургадугаар сарын 16-нд Улаанбаатараас хөдөлсөн тэрбээр арав хоногийн дараа оргилын үндсэн баазад очсон юм.

Уулчид долдугаар сарын 1-нээс бусад орны уулчдын хамт 6000 метрийн өндөрт нэгдүгээр отог /Кэмп 1/-оо байгуулахаар дээшилжээ. К2 ууланд хүчтэй цасан шуургатай, цасны нуралт ихтэй байгаа тул өндөр авалтын бэлтгэл хийх боломж муу байна.

Манай уулчны хувьд долдугаар сарын 10-15-нд үндсэн авиралтаа хийхээр төлөвлөж байгаа. Г.Өсөхбаяраас авсан мэдээллээр энэ үед цаг агаар тааламжтай байх хамгийн өндөр магадлалтай байгаа ажээ.

Энэ удаагийн хувьд К2 оргилыг зорьсон олон улсын дөрвөн багийн 50 гаруй  уулчид Үндсэн баазад ирсэн. Тэд хоёр хуваагдан, өөр өөр замаар оргил руу өгсөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.

Б.ЭНХ

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-04 27.123.212.135

Barimttai ireerei dee Everest bol jahan nootoi bga shyy

Зочин 2017-07-04 103.57.92.45

боломгүй шиг бол юүхэв ээ Өсөхөө минь тэр чинь их хэцүү уул гэсэн

Зочин 2017-07-04 91.183.239.238

Ууланд авирлаа за тэгээд яахуу бидэнд хэрэг болох юм ирэх үү дэлхий нийт энэ талаар сүйд болоод мэдээлэхүү за тэгээд танай уулчин К2-т гарч чадсан тул танай энэ төслийг хөдөлгөе хэмээн хэлэх үү хэн нэгэн нь хувьд нь бол амжилт хүсье энэ бол хүн болгоноос гарах чадвар биш эсэн мэнд буцаж ирэх нь бас чухал зорилт шүү

mgl 2017-07-04 77.136.41.80

amjilt husei

Зочин 2017-07-04 202.179.26.43

Зорьсон хэргээ бүтээгээд эсэн мэнд эргэн ирээрэй Амжилт хүсье