Г.Өсөхбаяр наадмаар үндсэн авиралтаа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр (Уулчин)

Г.Өсөхбаяр наадмаар үндсэн авиралтаа эхэлнэ

Дэлхийн ноён оргил Эверестэд гарсан Монголын анхны уулчин, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ өдрүүдэд Пакистаны К2 оргилд авирч байгаа билээ.

Зургадугаар сарын 16-нд Улаанбаатараас хөдөлсөн тэрбээр арав хоногийн дараа оргилын үндсэн баазад очсон юм.

Уулчид долдугаар сарын 1-нээс бусад орны уулчдын хамт 6000 метрийн өндөрт нэгдүгээр отог /Кэмп 1/-оо байгуулахаар дээшилжээ. К2 ууланд хүчтэй цасан шуургатай, цасны нуралт ихтэй байгаа тул өндөр авалтын бэлтгэл хийх боломж муу байна.

Манай уулчны хувьд долдугаар сарын 10-15-нд үндсэн авиралтаа хийхээр төлөвлөж байгаа. Г.Өсөхбаяраас авсан мэдээллээр энэ үед цаг агаар тааламжтай байх хамгийн өндөр магадлалтай байгаа ажээ.

Энэ удаагийн хувьд К2 оргилыг зорьсон олон улсын дөрвөн багийн 50 гаруй  уулчид Үндсэн баазад ирсэн. Тэд хоёр хуваагдан, өөр өөр замаар оргил руу өгсөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж