Дэлхийн яруу найрагчид Монголд чуулна

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн яруу найрагчид Монголд чуулна

Хөгжмийн ертөнцийн хамгийн сайхан хосууд болох Бейонсе болон Jay-Z нар өнгөрсөн нэдүгээр сард анхны хүүхэд болох Blue Ivy-гаа өлгийдөн авсан билээ.

“Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Монголын соёл яруу найргийн академи  зохион байгуулж байгаа аж. Дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, орчуулагч ,урлаг соёлын зүтгэлтэнүүд оролцох “Дэлхийн яруу найргын өдрүүд” наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд болно.

Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд  “Байгалын оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвийн дор Улаанбаатар хотод Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал болно. Мөн  Дорноговь аймгийн Хамарын хийдэд “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадамтай.  Тус наадмыг цаашдаа Монголын байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газруудад уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар болжээ.  Энэ нь дэлхийн сая, сая уншигчдад Монголын түүх, соёл, байгаль, ард түмний аж амьдралыг сурталчилан таниулахад хувь нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн Н.Жанцанноров  “Дэлхийн алдарт сэтгүүлчид , зохиолчид, сэтгэгчид оролцох томоохон үйл явдал. Энэ нь Монголын цаашдын утга зохиол, аялал жуулчлалын салбарт чухал ач холбогдолтой”-г онцлов.

Г.ГАНБОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж