Нефть дахиад 50 долларыг зааж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Нефть дахиад 50 долларыг зааж байна

Нефть дахиад 50 долларыг зааж байна

Нефтийн үнэ дахиад л 50 долларт дөхөж очлоо. Зургадугаар сарын 21-нээс хойш үнэ тогтмол өсч байна. Дамлангийн санааг АНУ-ын мэдээ дэмжлээ. Тэнд 21 сарын дотор анх удаагаа нефтийн өрөмдлөгийн ажиллагаатай  цамхгын тоо багаслаа.

 

Өчигдөр, өнөөдөр зүтгэж байж баррель нефтийн үнэ 49 долларын босгыг давлаа.  Дамын наймаачид 50 доллар гэсэн тэгш тоог тестэд оруулах бололтой.

 

Ажиллагаатай өрөмдлөгийн цамхгын тоо дөнгөж хоёроор багассан ч тэр нь өсч буй үнийн трендыг дэмжихэд хангалттай байлаа.

Үүний өмнө лхагва гаригт Америкийн эрчим хүчний агентлагийн долоо хоногийн мэдээ гарч тэнд АНУ-ын олборлолт хоногийн 100 мянган баррелиар буурлаа гэсэн байлаа. Тийм эрс буултын шалтгаан нь “Синди” гэх халуун орны далайн шуурга болсон гэж шинжээчид үзлээ.

Нефтийн зах зээл тодорхойгүй байдлаар хангалттай дүүрэн байна. Шинжээчид өөрсдийн дүгнэлтийн  гаргаж байгаа ч тэр таамаг ихтэйгээр хийгдсэн гэж болно. Одоо томоохон банкууд өөрсдийн дүгнэлтийг шинээр гаргаж байна. Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулалтын зургаан банкууд жилийн эцсийн баррелийн үнийн дүгнэлтээ буулгасан байв.

Хэрэв өмнө нь Goldman Sachs, Morgan Stanley, JP Morgan, Bank of America, Citigroup, Societe Generale банкууд  оны эцэст торх нефтийн үнийг 60 доллар болно гээд уралдаж байсан бол одоо бүгд түүнийгээ 10 доллараар буулгажээ. АНУ-д олборлолт цаашид нэмэгдэнэ, мөн ОРЕС-т итгэх итгэл эвдэрсэн зэргийг дүгнэлтээ буулгасан шалтгаан гэлээ. Харин итгэл буурсан гэж яагаад хэлсэн нь тодорхойгүй. Магадгүй Катартай үүссэн байдал байж болох юм. Гэхдээ ОРЕС-ийн олборлолтоо буулгах гэрээнд Ойрхи Дорнодын геополитик төдийлөн нөлөөлөхгүй байна.

Деривативын буюу гэрээний  зэх зээл дээр нефтийн фьючерсийн богино байрлалын гэрээгээр түүхэн дээд амжилт тогтоогдлоо. Америкийн эрчим хүчний агентлагийн долоо хоногийн мэдээ гарсны дараа тэр богино гэрээнүүдийн ихэхэн  хаагдаад эхэлсэн нь нефтийн үнийг нэмэгдүүлсэн байна. Америкийн олборлолтын хоногийн 100 мянган баррелийн буулт нь зөвхөн түр зуурынх байх.

Орос дахь олборлолт

Оросын нефтийн олборлолтын хэмжээ нь тавдугаар сарын хэмжээндээ хоногийн 10,946 мянган баррель хэвээр үлдсэн байна.

Оросын эрчим хүчний сайд Александр Новак өмнө нь хэлэхдээ оросууд өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулахад зургадугаар сарын олборлолт нь хоногийн 305-308 мянган баррелиар буурсан гэсэн билээ. Ийм маягаар оросууд  ОРЕС-тай хамт хийсэнм гэрээний амлалтаа харин ч дувуулан биелүүлжээ. Олборлолт буулгах гэрээний Оросын  квот нь хоногийн 300 мянган баррель юм.

Өнгөрсөн тавдугаар сард олборлолтыг буулгах гэрээг дахин  есөн сараар сунгасан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж