Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Сошиал сониноос

Говийн бүсийн “Их мандал 2012”, Дундговь аймаг байгуулагдсаны 71 жилийн ойн даншиг наадам цаг агаарын байдлаас болж товлосон өдрөөсөө нэг өдрийн хойно эхэлсэн.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ малчин, оюутан, цалингийн зээлтэй иргэдийг зээлээс чөлөөлөх “даалгаврыг” нэр дэвшигчдээ өгсөн. Энэ нь олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан тарьж, намынх нь гишүүд хүртэл шүүмжлэлтэй хандаж буй. Ингээд нүүр номд энэ талаар хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Sainbayar D. Sonny

Ардчилсан Нам ба АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч зүгээр л 7/7-ны өдрийг хүлээгээд ялалтаа авах боломж байхад тодорхой бүлэг иргэдийн өрийг тэглэнэ г.м маш утгагүй амлалт, илүү үйлдэл хийж байгаад харамсч байна. Латин Америкийн орнууд маш олон удаа энэ замаар яваад аль нь ч өөдлөөгүйг бүгд мэднэ шүү дээ. Ард түмэнд таалагдах гэж тэдний мэдээлэлгүй, боловсролгүйг далимдуулж ийм амлалтаар суудал ширээ хөөцөлддөгөө одоо зогсоох хэрэгтэй. Эдийн засаг өсөлтгүй, төсвийн алдагдал өндөр, өр зээл ихтэй байгаа эмзэг цаг үед ийм амлалт хийж огт болохгүй. Энэ бол АН-ын сонгосон үзэл санаа, үзэл баримтлалтай харших бодлого. Одоо нөгөө өрсөлдөгч нам нь бас нэг тэнэг юм амлах вий дээ. Хоёр том нам яг ингэж эдийн засгаа хямраах алхмыг өнгөрсөн сонгуулиудаар хийж ирсэн. Тэгээд үр дүн, лай ланчигийг нь хэн үүрдэг билээ дээ? ‘Бодлого’ тодорхойлогч нөхдүүд, аль ч намын толгой дээр суугаа нөхөд үүрдэггүй. Тэдний үр хүүхэд, эргэн тойрны хүмүүсийн амьдралд нөлөөлдөггүй. Харин эдийн засгийн уналт, түүнээс үүдсэн дарамт бүх ард түмэнд нийтэд нь, тэр тусмаа дунджаас доош давхаргад хамгийн хүнд тусдаг шүү дээ. АН-ын гишүүн гээд дуугүй өнгөрч болно л доо, гэхдээ ирээдүйд асар их гай авчирч болохуйц ийм зүйлийг өөгшүүлж болохгүй. Энэ бол миний сурсан мэдсэн, зарчим болгож тэмцэж ирсэн үнэт зүйлстэй, АН-ын үзэл баримтлалтай зөрчилдөж байна.

Angar Davaasuren was feeling disappointed.

Банкуудын баланс дахь нийт зээлийн хэмжээ 12 их наяд төгрөг. Үүнээс иргэдийн зээл нь 47% буюу 5.6 их наяд төгрөг. Сая АН-ынхан Х. Баттулгад Ерөнхийлөгчөөр сонгогдвол зээлтэй бүх иргэдийн өрийг нэг удаа чөлөөлөх даалгавар өглөө. Тэгэхээр юу болох вэ?

5.6 их наяд хүртэлх төгрөгийг төлөх эх үүсвэр ЗГ-т байхгүй, учир нь тэд өнөөг хүртэл өөрсдөө иргэдээс дотоод бонд гаргаж зээл авч байгаа. Хэрвээ Х. Баттулга үнэхээр Ерөнхийлөгч болчихвол иргэд зээлээ төлөхөө зогсооно. Сар бүр төлдөг хүүгээ ч төлөхгүй. Нэгэнт чөлөөлөгдөх юм чинь гээд! Тэгээд тун удахгүй Монголын бүх банкууд төлбөрийн чадваргүй болж дампуурна! Явж явж популизмын өртөг нь банкны хадгаламж эзэмшигч нарт оногдоно!!!

Болдын Жавхлан added 3 new photos.

July 2 at 11:42pm ·

МОНГОЛ УЛС 6 САР Л ТЭСНЭ!

Бид чинь ‘жоом алах гээд байшингаа шатаана’ гэдэг л болох гээд байнуу даа. Улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ард иргэдийг байнга ажилгүй, орлогогүй, ядуу зүдүү, харанхуй бүдүүлэг байлгаж, ингэснээр эцэст нь ходоодоор нь гогдож сонголт хийлгэх IPPON мэх үү?

Ямар ч хамаагүй аргаар төрийн эрхийг булааж авах эцсийн мөч! За сонгуулийн хууль зөрчих энэ тэр бол бүр цаашаа боллоо!!!

Хэрэв сонгуулийн үр дүнд АНамын энэ ‘өргүй болгох’ мэдэгдэл нөлөөлбөл Монгол улс 6 сар л тэснэ!!!

ЯАГААД?
-Огноо: 2017.5.31
-Банкны нийт зээл 12.7 (100%) их наяд
-Үүнээс иргэдийн зээл 5.6 (44%) их наяд
-Банкны нийт өөрийн хөрөнгө 3.1 их наяд!!!
-Иргэн зээлдэгчийн тоо 943 668
-Нэгж зээлийн дундаж дүн 6 сая төгрөг.
-1072 хувьцааны 2017 оны хүлээгдэж буй ногдол ашиг 35 мянга орчим.

Хэрэв АН-ын мэдэгдлээр иргэдийн нийт зээлийг төр батлан даалтанд авбал иргэд зээлээ төлөхгүй ХАРЗНАХ сөрөг хүлээлт бодитоор шууд үүснэ. Хэдийгээр энэ бүхэн Их хурал, Засгийн газраар явах асуудал боловч нэгэнт олон нийтийн дунд ийм хүлээлт, сонголт бий болчвол удирдах эдийн засгийн боломжгүй учраас төвөгтэй байдал үүснэ. Үүнд иргэдийг буруутгах зүйл огт байхгүй, зүй ёсны эдийн засгийн хариу үйлдэл байх болно. Харин үүний үр дүнд 6 сарын дараанаас банкны системийн нийт зээлийн 44% нь чанаргүй болж ирнэ! Энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөө идэж эхэлмэгц хамгийн багаар бодоход 25%-аар эрсдлийн сан байгуулахад 1.4 их наядын алдагдал нийт банкууд хүлээх болно. Жилийн дараа 100% алдагдал хүлээж, систем бүхэлдээ гацаанд орох өндөр эрсдэл бий болно. (зээл нь 5.6 их наяд бол өөрийн хөрөнгө үүнээс 45%-аар бага буюу 3.1 их наяд гэдгийг онцгой анхаарах!!!) За дээрээс нь яг энэ үеэр ОУВСангийн банкны системийн активын дахин үнэлгээний хяналт шалгалтын үе таарна. Уг нь манай иргэдийн зээл 95%-ийн эргэн төлөлттэй хамгийн бага эрсдэл бүхий багц байдаг! Ингээд 6 сарын дараанаас банкуудын зээлжих зэрэглэл огцом буурна, энэ нь улсын зээлжиих зэрэглэлд шууд нөлөөлөхөөс гадна банкны системийн төдийгүй гадаад өрийн тогтворгүй байдал үүснэ!!! Мөн яг 6 сарын дараа өмнөх ЗГ-аас үүссэн богино хугацааны Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх хугацаа давхцана!!!

Bayardavaa Bayarsaikhan

Yesterday at 1:49am ·

YouTube

Хэдий популист ч гэсэн давж болохгүй амлалтын хязгаар гэж байгаа шүү дээ. Бидний мэргэжлийг үнэхээр үл ойшоож байна. Тэгж явсны хариуг арп нийтээрээ өнөөдөр ажлын байраараа алдагдсан орлогоороо төлж байна. Эдийн засаг гэдэг өнөөдөр хэдэн төгрөг олж зарагдахын тухай асуудал биш. Тэгж андуурч яваад улс орныг элгээр нь хэвтүүлж хэвтүүлж улс орныг санхүүжилтийг гүн дутагдал (negative internal and external financing gap)-д оруулсныг яаж шийдэх вэ гэж ядаж байхад дахиад бас улсын төсвийг дэлбэлэх тухай ярьж эхэлж болохгүй. Ийм зүйл ярьж байгаа үед Монгол Улстай харилцах нэг ч хөрөнгө оруулагч байхгүй. Тус болоход толгой чинь боловсрол чинь хүрэхгүй бол битгий төвөг удаач! Харин яаралтай энэ саналаа андуурал байлаа гээд татвал дотоод гадаадын хөрөнгө оруулагчид зах зээлд оролцогчид тайвшрах байх даа.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж