Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Олимпийн наадамд тамирчдаа өрсөлдүүлж буй дэлхийн 205 орноос одоогор 37 орны баг тамирчид медаль хүртээд байна.

“Prada-гаар гангардаг чөтгөр” киноны кадраас

Өнөөдөр Мерил Стрип 68 хүрч байна. Киноны шүүмжлэгчид түүнийг орчин цагийн аугаа жүжигчин гэж нэрлэдэг. Жүжигчний карьер нь 1977 онд “Жулия” киногоор эхэлж байлаа. Карьерынхаа 40 жилд Стрип  80 кинонд тоглож, “Оскарын” шагналд  20 удаа дэвшиж гурван шагналтай болсон байв. Түүн шиг олон удаа энэ  шагналд нэр дэвшсэн жүжигчин эмэгтэй байхгүй. “Крамер Крамерын эсрэг” киноны туслах дүр, “Софийн сонголт”, “Төмөр хатагтай” кинонуудын шилдэг дүр нь түүнд Оскар авчирч байжээ.

“Гялбаа” сэтгүүлүүд, загварын ертөнцөд “боолчлогдохыг” хүссэн дэгжин ганган бүсгүйчүүд түүний бүтээсэн “Prada-гаар гангардаг чөтгөр” киноны баатар Миранда Пристлид нь дуртай. Уг кино 11 жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл чухал хэвээр. Жүжигчний төрсөн өдрөөр тэр киноны сэтгэлд үлдсэн тод, хурц баримт, ярианаас танилцуулья.

“Надад яагаад  одоо хүртэл кофе авчрахгүй байна аа? Нөгөөдөх чинь үхээ юу?”

Миранда Пристлийн дүрийг Анна Винтураас бичин зохиосон гэдэг. Харин Винтурын дүрийг дэлгэцнээ бүтээн амилуулахыг Мерил Стрип хүссэнгүй. “Подиум” сэтгүүлийн ерөнхий редакторын дүрийг тэр огт өөрөөр төсөөлжээ. Харин киноны тэр кофетай хэсэг бол онцгой тохиолдол гэхээр өөр аргагүй  Анна Винтур амьдралдаа «Старбаксын» кофенд нугасгүй гэсэн.

Цэнхэр өнгийн тухай хүүрнэл

Эндийн цэнхэр ноосон цамцны тухай Мирандагийн хэлсэн “энэ тасалгааны хүмүүсийн уул овоо болсон новшноос хийсэн шилэлт” гэсэн өгүүлбэрийг Мерил Стрип өөрөө зохиосон гэнэ. Кино зохиолч Алин Брош Маккенн хэлснээр энэ хэсгийн  өгүүлбэрийг хоосон орхисон байв. Учир нь  киноны баатрууд ямар өнгийн хувцас өмсөх нь тогтоогдоогүй байжээ. Кадрт цэнхэр өнгө  их таарч байсан ба хүүрнэлийг дараа нь нэмжээ. Дашрамд дурьдахад, тэнгэрийн цэнхэр өнгө одоо загварт  тэргүүлэх хэмжээнд байгаа.

«Хувийн амьдрал чинь нэг л болж бүтэхгүй байна уу? Карьертаа  амжаад эхлэхээр тэгдэг юм даа.  Бүгд хумхийн тоос болох цагт  хэлээрэй. Тэр чинь л тушаал дэвших жинхэнэ шинж тэмдэг болно”

Энэ өгүүлбэрийн эзэн нь “Подиум” сэтгүүлийн уран сайхны  захирал Найджелын (Стэнли Туччи) юм. Энэ нь хувийн амьдралаа сонгохуу, карьераа хөөх үү гэсэн сонголт болсон уг  киноны гол санаа хандлага нь болдог. Миранда Пристли хүртэл тийм асуудалтай тулгарна. Миранда  нүүрээ будалгүйгээр гарч ирдэг Парист зургийг нь авсан зураглал нь бас л Мерил  Стрипын санаа байлаа. Миранда шиг төмөр леди  хүртэл  хүний сэтгэлтэйг  жүжигчин харуулах гэсэн нь тэр байлаа.

“Бүгд л бидний оронд байхыг хүсцгээдэг”

Мерил Стрип зохиолд нь Мирандагийн сүүлчийн үгийг уншаад түүнийг өөрчлөх хэрэгтэй гээд хатуу зогссон гэдэг. Эхлээд тэр нь бүгд л миний оронд байхыг хүсдэг гэдсэн үг байв. Кинонд загварын аж үйлдвэр нэлээдгүйгээр туйлширсан байв. Тэр нь эцэс төгсгөлгүй өмсөлт, үзүүлбэр, дээд хүрээнийхний хүлээн авалт үдэшлэг  гэсэн ойлголтыг өгч байв. “Их хотын секс” киноны баатруудын дүр төрхийг бүтээгч  Патриция Филдын бүтээсэн хувцаснууд нь кинонд онцгой өнгө төрхийг оруулж өгсөн билээ. Ихээхэн мөнгө болох сая гаруй доллараар хувцас нь бүтээгдсэн юм. Энүүхэндээ гэхэд үүний дараа “тэдний оронд байхыг”  хүсэхгүй хүн хаана байна вэ?

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж