Япончууд сар луу нисгэгчээ илгээнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Япончууд сар луу нисгэгчээ илгээнэ

Хэдэн сарын өмнөөс Монголын анхны загварын суваг “Fashion Channel” нээгдэх гэж байгаа тухай мэдээллүүд гарах болсон ч энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байсан юм.

Япон улс анхны сансрын нисгэгчээ илгээхээр төлөвлөж байна. Тус улсын сансрын судалгааны агентлаг (JAXA) 2025 онд саран дээр сансрын станц барихаар төлөвлөж буй NASA-тай хамтран ажиллахаар болжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс техник технологийн дэвшлийг харилцан судлах боломж бүрдэж байна. Мөн Япон NASA-гийн саран дээр барьсан станцад өөрийн гэсэн орон зайтай болох ажээ. Үүний дараагаар буюу 2030 он гэхэд тэд анхны сансрын нисгэгчээ илгээх юм.

Энэ салбарт Хятад болон Энэтхэг улс хоорондоо өрсөлдөж байгаа ажээ. Харин одоо Япон улс тодрон гарч ирж байгаа нь энэ юм. Мөн Азийн зарим улс ангараг гаригийг эзэгнэхээр идэвхтэй ажиллаж байна. 

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж