Наадмаар нарших, хоолны хордлогод орохоос анхааруулав | News.MN

Наадмаар нарших, хоолны хордлогод орохоос анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Наадмаар нарших, хоолны хордлогод орохоос анхааруулав

Анх 1851 онд үүсэн байгуулагдаж, өдгөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа ”New York Times” өдөр тутмын сонины дижитал захиалагчдын тоо хагасаас давж, 509 мянгад хүрчээ.

Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд хүн амын дунд хоол, архины хордлого, гол усанд осолдох, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх тохиолдлууд нэмэгддэг. Үүнтэй холбогдуулж Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/, Замын цагдаагийн алба /ЗЦА/ хамтран сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг өнөөдөр олон нийтэд хүргэж байна. ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг “Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл ордог бол хоёрт хавдар, гуравт осол гэмтлийн шалтгаан дараалдаг. Зуны улиралд артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчлөл ихэсдэг тул эмчийн зөвлөсөн эмийг ууж өөртөө анхаарал тавих зайлшгүй шаардлагатай. Статистик мэдээллээс харахад зун, намрын улиралд өвчлөл нэмэгддэг. Тухайлбал, улсын хэмжээнд 2016 оны байдлаар бактерийн гаралтай хоолны хордлогот халдварын 430, сальмонеллёзын 181, цусан суулгын 2848 тохиолдол бүртгэгджээ. Хоол хүнсээр дамжих өвчлөл нь дөрөвдүгээр сараас ихсэж, 5-7 дугаар сард дээд цэгтээ хүрч, 9 дүгээр сараас буурдаг. Энэ сарын 3-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 42 удаагийн усанд живсэн осол гарч, 53 хүн амь насаа алдсаны 10 нь хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байжээ. Мөн 2016 онд зам тээврийн ослоор 17197 хүн гэмтэж, 484 хүн нас баржээ. Зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэлд их байгаа болов ч нас баралтын түвшин орон нутагт өндөр байна.’ гэлээ. Улмаар иргэдийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч зугаалан дээрх болзошгүй эрсдлүүдээс сэргийлж, 8-аас дээш сартай бие давхар эхчүүдийг хол замд зорчихгүй анхаарууллаа.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-04 103.26.193.208

76 -д тохиолдоосой билээ тэгвэл жинхэнэ утгаар МХГ ажиллана даа худлаа л ЭБИ тарвагны үдийн гараа болж жүжиглэх юм даа

Зочин 2017-07-04 202.179.25.178

Хоолны хордлогод орох

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж