Монголчуудтай наймаа хийж болдоггүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монголчуудтай наймаа хийж болдоггүй

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Монголчуудтай наймаа хийж болдоггүй

Швейцарийн олимпийн хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч Мишель Морганелла Твиттерээр Солонгосчуудыг арьс өнгөөр доромжилсон утгатай зүйл бичсэнээс болж тэмцээнээс хасагджээ.

УИХ-ын чуулганаар олонхоороо хүч түрэн “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчид авах тогтоолын төсөл баталсны дараа Засгийн газар шийдвэр гаргаж, ‘Эрдэнэт’-ийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлсэн. Энэ асуудлаар Монголиан коппер корпорейшн шүүхэд хандсан бөгөөд шүүхээс УИХ-ын шийдвэрийг Засгийн газар, Засгийн газрын агентлаг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан байна гэж үзжээ. Тодруулбал, Засгийн газрыг  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авах тогтоол, шийдвэр гаргахдаа ‘Монголиан коппер корпорейшн’ компанийг оролцуулаагүй, тэдний тайлбар, хүсэлтийг сонсоогүй гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүх буруутгажээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, иргэний хөдөлгөөнийхөн жагссан шалтгааныг “Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа хүний нөөцийн орлогч Д.Мөнхболд “Хүмүүсийн сэтгэл айдастай байна. Ажлаас халагдах вий гэж айж байгаа”-тай холбон тайлбарлажээ. Аргагүй шүү дээ, “Эрдэнэт” үйлдвэр эрх баригчдын хамаатан садан, найз нөхдөөр дүүрсэн, ажилгүй болох вий гэж айж байгаа нь намчид, дарга нар л байгаа байх.

‘Эрдэнэт’-ийн ТУЗ долоон хүнээс бүрддэг. Үүний дөрвийг нь Засгийн газар, гурвыг нь ‘Монгол зэс’ компани томилсон ч Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Д.Ганболд, О.Орхон, Л.Мөнхбаатар нарыг чөлөөлж, оронд нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон билээ. Харин энэхүү томилгоог шүүх хууль бус гэж шийдвэрлэсэн.

Оросын “Ростех” компанийн мэдэлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс компани” худалдаж авсан асуудал  өнгөрсөн оны өдийгөөс эхлээд бүтэн нэг жил улстөрчдийн, улс төрийн намуудын “могойд барьдаг”  мод болж хувирсан.  Ёстой л “Амар байна уу гэсэн биш гай болов” гэгчээр  “Эрдэнэт”-ийг зуун хувь  Монголд авч ирсэн биш хулгайч, худалчаараа дуудуулж, эцэстээ өмчөө дээрэмдүүлээд үлддэг нь  хаанахын хууль вэ?

“Оросууд 49 хувиа монголчуудад биш казакуудад зарчихсан бол яах байсныг өнөөдөр хэлэхэд тун хэцүү. Ямар байсан Монголын парламент зуун хувьд төрд авах шийдвэр гаргаж чадахгүй нь тодорхой.

Ийнхүү “Эрдэнэт” сүүлийн хоёр сонгуулийн гол том хэрүүлийн сэдэв болж байна. Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, Монголын топ татвар төлөгч үндэсний ганц үйлдвэр маань шүү дээ.

Намууд нэр дэвшигчээ тодруулсан тавдугаар сараас хойш бүтэн хоёр сар монголчууд улс төржлөө.  Хоёр талд гараад хоёр сар “байлдлаа”, монголчууд.  Энэ их улстөржилт цаашдаа Монголын хөгжил, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр болж. 

Ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрэх гэсэн нэр дэвшигчид  улс орныхоо эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, хөрөнгө оруулалтаараа туг тахих нь холгүй байна. 

Төсвийн алдагдал нь хагас тэрбумд хүрсэн / тавдугаар сарын байдлаар/, эдийн засаг тогтворжсон ч гадаадын хөрөнгө оруулалт сэргээгүй, гадаад өрийн хэмжээ таазаа хэдийнэ давчихсан нөхцөлд  “Эрдэнэт”-ийн асуудлаар төр ба хувийн хэвшил хамтраад шийдлээ олж чадвал гадаад зах зээлд сайн сигнал болж чадна. Харин шүүхийн шийдвэрийг төр нь үл хүндэтгэх аваас бид гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа үргээж ч мэдэх юм.

Учир нь бидний энэ их улс төржилт “Монголчуудтай наймаа хийж болохгүй” гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчдад төрүүлж мэдэхээр, бүр улсаа  доог тохуу болохоороо нэг боллоо.

Бүх зээлээ төрөөр төлүүлээд, бүх компаниа зуун хувь төрдөө аваад буцаад социализм руугаа үсрэх үү, ингэхэд?

Ж.ЭРХЭС

"Болор дуран"-аар шалгав.

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ганжид 2017-07-04 202.131.228.167

эрх мэдэлд хүрэхийн тулд ман арай дэндүү бна хүнээ барьж идэж байна худлаа ард иргэдэд өгнө гэж хуурч бга биз дэ шүүхийн шийдвэр гараагүй шүүх дээр яваа асуудал яахаараа ард түмний өмч болдог юм бэ арай л хүний ёсноос гадуур юм хийж бна улс орондоо аваад ирсэн хүн өнөөдөр [Хориотой Үг] худалч болж хувирч бна одоо энэ хүний ард олон мянган ард өрх ажил амьдарлтайгаа явдаг ман нэг хүнийг тэжээсэн билүү хүнлэг байгаачээ үнэн зөв ялгарнаа

Зочин 2017-07-04 182.160.37.160

зөв шийдвэр гарч Эрдэнэт улсын өмч угаса биш Оросуудад ашигаа алддаг байсан газрыг Монголынх болгож авсан хүмүүсээс улс өөрсдөө дээрэмдэж авах гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна үнэндээ улс төрийн томчуудын шунал байгаал даа цаан нь

Зочин 2017-07-04 182.160.37.160

Мөнхбат гуайн тавьсан хүн Эрдэнэцогт гэж хүн гэртээ буутай тэр буугаара цагдаа нар руу буудаад л ямар дээрэнгүй хүн бэ ийм үйлдийг згр өнгөрөөж бга Мөнхбат бүр төрийг атгажээ Муу банди

Зочин 2017-07-04 182.160.37.160

Би Эрдэнэтийг ард иргэдийн өмч гэж бодохоо болиод удаж байна бид хэзээ ЭРдэнэтээс ямар мөнгө авч ашиг хүртсэн юм бэ мэдэхгүйн байна харин улс төрийн томчуудын саалийн үнээ болсонг мэдхийн байна та нар хараа биз дэ ямар амьдарцгааж хэдэн тэрбумаар нь идэж байгааг тэдний хоол болж байхыг харж байснаас хувьд байсан нь дээр

Зочин 2017-07-04 66.181.179.89

Элбэгдоржийн сонгогдож гарч ирсэн уриа нь "Шударга байцгааяа" Нэг ч ажилтантангүй Үйл ажиллагаа явуулдаггүй "Х" тайлан өгдөг компани Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авсан гэсэн дээ Энэ чинь тэгээд шударга уу

Tulga 2017-07-04 182.160.37.160

Nyamdorj metiin nuhduud turiin umchuur dalimduulj ideed surchij dee

Зочин 2017-07-04 202.70.46.214

Elbegdorj zuunii hulgaich

иргэн 2017-07-04 112.72.11.119

Эрдэнэт үйлдвэрийг мааань хэзээ мөдгүй үхэх гэж байгаа хөгшин үнээ гэж ерөнхийлөгч ЭЛБЭГДОРЖ айлдсан шүү Тэгэхэд Бадамсүрэн захирал дахиад 20- 25 жил хэвийн ажиллана санаа бүү зов гэх юм

Зочин 2017-07-04 202.9.40.242

huvid baisan n deer gj uzdeg bi tur nereer denduu buduulug aimshgiin zuiliig Nymdorj terguutei humuus sedej uuj idehee bodon samruulj bna da Uls turchidiin shahaanii biznes hiideg uildver gedgiig bugd oilgodog bsoon

Зочин 2017-07-04

ЖЕНКО-гын ЖОЛООЧ ЭЛБЭГ АХТАЙ НИЙЛЖ МОНГОЛЫН БАЯЛГЫГ ХЭДЭН СОР БОЛСОН ҮЙЛДВЭРҮҮДИЙНХ НЬ ХАМТ ДАМПУУРУУЛАН ЛУЙВРААР ХУВЬЧИЛЖ ДУУСАХ НЬ БАЙНА

Зочин 2017-07-04

Эрдэнэтийн 49% сэмээрхэн хувийн өмч болсоныг ард түмэн хэзээ хойно мэдсэн дээ \nИнгэж хулгайгаар ард түмний өмчийг хувьчилж бас болноо

Зочин 2017-07-04

ХУВИЙН ӨМЧ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ МАЛАА

Өвгөэ 2017-07-04 59.153.113.126

Болдогсон бүгдийг нь хувьчлахсан Тэгэж гэмээнэ төрд тэмүүлэх шуналын гал багсахсан

Зочин 2017-07-04 202.21.106.138

Хувийн өмчийг хувьд нь байлгах хэрэгтэй үүнийг улс төржүүлж хэрэггүй харин бүхнийг мөнгөөр шийддэг хүн Монголын толгой байж болохгүй

Zochin 2017-07-04 66.181.186.19

Ed shahaa hiideg saaliin uneegee aldah geed uhchih geed baina eh orondoo hairtai humuus bish huvia bodogsod hagartlaa bayajagsad 30 gariu ger bul ard tumen min oilgooch yahaaraa ingej doromjluulj hanadaggui yum oilgodoggui yum be ulaan tsaim tatvar nemeed boimlood tetgeveriin nas nemeed alah geed baikhad alah geed MAN-d hairtai durtai geed tenegtej egeh yum 70 jil deerelhuullee odoo hanahgui baina uu Erdenetiig udirdaj baisan zahirluud tuunii huuhduud geed heden uyeree bayan baigaa biz dee

Зочин 2017-07-04 103.229.121.56

Газрын доорх баялгийг хэдэн Эба нар эзэмшиж болохгүй шүү дээ Монголын ард түмний өмч шүү Комент бичиж буй зарим хүмүүс боловсрол нимгэн байна шүү Нийт ард түмэнд ээ хувьцаа эзэмшигч болгон өгөх хэрэгтэй Сонгуулийг ашиглаад ийм юмыг гаргаж ирэв эзэн эба нар

Зочин 2017-07-04

Дайны хажуугаар дажин гэдэг шиг СОНГУУЛИЙН ЛУЙВРЫН БУЖИГНААГ АШИГЛАЖ ЭЛБЭГДОРЖ ХҮССЭНЭЭ АМЖИУЛЖ БАЙНАА Хариу нь гарнаа

Зочин 2017-07-04 182.160.35.22

сонгуулийн сурталчилгаа пи араа л ингэж томоохон ордууд гадаадын хөрөнгө оруулагч нараа муулж хийж бйагаач дараа нь эдийн засаг чинь сүйрээд байна

Зочин 2017-07-04 182.160.35.22

Orosoos heden Mongol zaluus hurungu oruulagchid tsugluulad Erdenetiig MOngoldoo awchihaad irsen chin Tur bulaagaad awah n bi law shudraga gej bodohgv bn etssiin etsest Tur uuru Erdenetiig 100 huwi Mongoliinh bolgohiin tuluu er n ymar ajil hiisiin bee yuch hiigeegvil bhgv yu

Зочин 2017-07-04 182.160.35.22

Bi law huwiin hewshliin tald baina ydaj l turiin bga tomchuud shig Erdenetiig awch ywahgvi biz odo bol arail zawharsan gazar bolood baigaag sain medej bga blgv de etseg ehiin maan ved bsan bol tur awsan gedeg bayrlah bailaa harin iim turiin tomchuudtaim chin huwid bsan n deer

Зочин 2017-07-04 182.160.35.22

энд яг би идэхгүй бол чи идэхгүй гэсэн юм яваад байна л даа дээр байгаа нөхдүүд Эрдэнэтийг 100 хувь Монголынх болсон чинь шуналтаад байгаагийн шинж Эрдэнэт улсынх болсон дээгүүрээ хуваагаал дуусна тал нь Монголынх байхад яаж идэж ууцгаадаг байсаныг эрх биш мэдэж байгаа байлгүйдэ манайхаан

Зочин 2017-07-04 182.160.35.22

Хувьд 49% байсан нь дээр шүү одо 51% Улсад байлаа гээл ямар байгааг та нар харал даа арайл талцаж идэж байна шдэ ард иргэдийн өмч гэнэ шүү би лав Эрдэнэтээс долосон юм байхгүй шүү төрийн дээр байгаа луйварчидыг ингэж баяжуулах гэж би лав зөвшөөрөхгүй

Үнэн 2017-07-04 103.11.193.98

Эрдэнэт 100% улсых байх нь буруу Нямдорж мэтийн төрийн ажилаар баяждаг улс төрчидийн шахааны үүр л болно Хэрвээ аль нэг гадаадын улс авсан бол яах байсан бол харах юмсан Би л авч чадахгүй бол хэнд ч хэрэггүй болгоно гэдэг зарчим ерөнхийлөгчийн сонгууль дээр ч харагдаж байна

Зочин 2017-07-04

ЭЛБЭГДОРЖ ШИГ ИЙМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ҮЗСЭНГҮЙ ДЭЭ ОДОО НААДМААР ДЭВЖ БАЙГААД ДЭЭЛЭНДЭЭ БҮДРЭХ Л ҮЛДСЭН БАЙХ

keke 2017-07-04 103.10.22.88

Луйвардчихаад юун наймаа нтр яриад байгаа юм бэ

зочин 2017-07-04 202.21.111.10

их хурал засгийн газар нь ингэж хууль зөрчдөг улсад хэн ч хууль дагаж амьдрахгүй дэ эхлээд төр хуулиа мөрдөж байж ард түмэн хуулийг баримтлана ингэж хууль бусдээрмийн ажил хийчээд та нар хуулинд захирагд гэж хэлэх эрх энэ засагт байхгүй

Зочин 2017-07-04 103.229.121.137

ЗГ нь хүртэл xyлгaйч нарт баталгаа гаргаж өгсөн

Зочин 2017-07-04 103.229.121.137

Бондын мөнгөөр л 49%-ийг авсан юм байх чинь билээ Одоо тэр бондыг нь улс төлж байгаа биз дээ

зочин 2017-07-04 59.153.112.139

Монголд төр байхгүй төрийн дээр нам завилан сууж байгаа болохгүй бүтэхгүй бүх л юмыг нам л хийж байгаа шүүдээ үүнээс бол энэ их эх захгүй талцал гүжирдлэгэ гүтгэлэг хууль ёсыг зөрчих бүх л муу муухай юм үүнээс эхтэй иймээс бүх намыг татан буулгах намуудын шинэ хуулиа хэлцэж шинэчлэгдсэн намууд нэг гараанаас эхлэж бодлогоороо уралдах хэрэгтэй хэрэв энэ янзаараа явах аваас сүйрэлд хүрнэ өөр юу ч хожихгүй

зочин 2017-07-04 202.9.43.169

4-ийг 8 болгож авах махинац л яваад байх шиг Санаатай санамсаргүй алин боловч Нямдорж том тус болж байх шиг Ийм төлбөрт унавал ч байдаг аа барьж өгөх болох байх шүү

Жонхуу 2017-07-04 183.177.100.2

Эбээ хийдгээ хийгээд явлаа Одоо юу болохыг нь харяа УИХ-ын шийдвэрийг авч хэлцдэг шүүхтэй боллоо Шударга байцгаая л даа

Зочин 2017-07-04 103.229.121.137

ХХБанкны хармайны шүүх шүү дээ

Зочин 2017-07-04

наадмаас өмнө хэдэн төгрөг хийчих гэсэн ЭХ орончид л байна лээ одоо яахав дээ

Зочин 2017-07-04 5.254.65.81

49% яахав ээ шүүх нь хуулийн дагуу шийддэгээрээ шийднэ 51% чинь яалаа

Жэк 2017-07-04 27.123.214.117

Хөөе Том нэртэй өчүүхэн Эрхэс ээ Эрдэнэтийн 49 хувийг луйварчин [Хориотой Үг] нар авбал бид юу ч хийхээс буцалтгүй гэдгийг чи харахгүй байна уу хэдэн бор төгрөг наад усан ногоон нүдийг чинь сохолчихов уу Чи хөлд нь үрэгдэв дээ

Жэк 2017-07-04 27.123.214.117

Хөөе Том нэртэй өчүүхэн Эрхэс ээ Эрдэнэтийн 49 хувийг луйварчин [Хориотой Үг] нар авбал бид юу ч хийхээс буцалтгүй гэдгийг чи харахгүй байна уу хэдэн бор төгрөг наад усан ногоон нүдийг чинь сохолчихов уу Чи хөлд нь үрэгдэв дээ

Жэк 2017-07-04 27.123.214.117

Хөөе Том нэртэй өчүүхэн Эрхэс ээ Эрдэнэтийн 49 хувийг луйварчин [Хориотой Үг] нар авбал бид юу ч хийхээс буцалтгүй гэдгийг чи харахгүй байна уу хэдэн бор төгрөг наад усан ногоон нүдийг чинь сохолчихов уу Чи хөлд нь үрэгдэв дээ

Жэк 2017-07-04 27.123.214.117

Хөөе Том нэртэй өчүүхэн Эрхэс ээ Эрдэнэтийн 49 хувийг луйварчин [Хориотой Үг] нар авбал бид юу ч хийхээс буцалтгүй гэдгийг чи харахгүй байна уу хэдэн бор төгрөг наад усан ногоон нүдийг чинь сохолчихов уу Чи хөлд нь үрэгдэв дээ

Зочин 2017-07-04 207.244.79.135

нөгөө Ж Мөнхбатын захиалгаар ийм ажил хйисэн гэсэн шд МАНы муу цүнх барьсан далдаакууд энэнээс илүү юм сэтгэхгүй л дээ

Зочин 2017-07-04 103.10.197.195

ter chin ugaasaa jagsaal tsuglaanaar mergeshsen bizdee har mashin shataagaad l surjignej bsan tsag sayhandaa dandaa hogiin yum setgej yabahiin

Зочин 2017-07-04 202.21.115.82

Хууль бусаар босгосон мөнгийг шүүх зөвшөөрлөө гэж үү Энэ луйврын ард байгаа Элбэгдорж шүүхийг атгадаг учраас л ийм буруу шийдвэр гарсан л даа

Хөдөлмөрлөж баялаг бүтээе 2017-07-04 27.123.212.132

Миний хувьд доорхи хүнтэй санал нэг байна Нэг л их гаднын зээл хөрөнгө оруулалт гэж солиорсон хүмүүс Тэгээд хөгжсөн нь хаана байгаа юм бэ байгалийн баялгаа түүхий чигээр нь зөөж газар нутгаа бузарлаж улс орон улам бүр доройтсоноос өөр юу болоо бэ Монгол орныг хэн хөгжүүлэх бэ Гаднынхан уу Ингэж хүмүүсийн тархийг угаахаа болиод өгөөсөй билээ Монгол орны хувь заяа Монгол хүний гарт л байна Хүн бүр хөдөлмөрлөж баялаг бүтээж тэр нь мөнгөөр үнэлэгдэж улс орны эдийн засаг дээшилсэн үзүүлэлт гарнаа даа Ийм л энгийн зүйл шүү дээ

Зочин 2017-07-04 182.160.33.65

Угаасаа иймэрхүү эх орончид бүгд төлбөртэй байдаг юм аа Бүүр тусгаар тогтнолын ордноор эргэлдэж байгаа нь баригдсан шд Одоо ч хүнд итгэхэд хэцүү болж дээ

ЦК 2017-07-04 183.81.171.150

Монголчууд бусдаар хоолоо хийлгэж идчихээд гэдсээ илээд хэвтэж байх дуртай улс Наад зах нь сонгуультай холбоотойгоор херенге оруулагч нар гарч ееделж байсан ЭЗ уналаа гэх шуугиан Бид еерсдее хеделмерлеед босоод ирж яагаад болохгуй гэж Заавал зээл авч идэх хэрэгтэй юмуу Бэлэнчлэх сэтгэлгээг нь МАНАН далимдуулаад зээл авч идээд еренд орууллаа Одоо болоо юм бишуу Бугд л Хятадын зээлийн еренд орох гээд орилоод унах юм Ямар тархи нь гашилчихсан бараг мангуст болчихсон хумуус гэж ийм байдаг байна аа Еерсдее хурз жоотуугаа бариад тэр темер замаа тавья Ажилгуй горьдлогын такси болсон залуучууд нэгээс авч негеед зардаг аа бизнес хийж байна гэж зуудэлсэн ТУЦ-ны хуухнуудийг ажилд оруулья Цалин егвел татвар есне

Чук 2017-07-04 112.72.11.106

Наадхыг чинь л янз бүрээр ярьж тархи угаагаад ингэтлээ хугацаа алдаж хоосон сууж байгаа юм Зээл өгч байгаа гадны банк одоо том төслүүдээ хөдөлгөж мөнгө олох байх гэж бодоод итгээд өгсөн болхоос чамайг хүрз бариад хийнэ гэвэл хэн ч зээл өгөхгүй шүү дэ Харин биднийг манай нүүрс зэсээр дэлхий дутаж байгаа гуйж авна гэж буруу ойлгуулсан учраас харамлаж хоорондоо хэрэлдэж хугацаа алдаж дотоод гадаад хэрэгцээгээ зээл авж шийдэж байна Одоо 350 $ байгаа нүүрсийг 79 р өгдөг гэсэн шүү монголчууд өөрсдөө ажиллуулж байгаа нь тэр

Түй май бooв оо 2017-07-04 103.229.121.137

Одоо байтлаа хармайны xyлгaйч нар хулгайлсан эд зүйлээ миний хувийн өмч гэх нь л дээ

Зочин 2017-07-04

МАН - ын Нямдоржтонгуудын хатгаас л байгаа биз Олон улсын арбиртын шүүхэд очиж байж л шунал нь дарагдах биз дээ