Г.Анударь: Би хар, цагааны шулам | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Анударь: Би хар, цагааны шулам

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Г.Анударь: Би хар, цагааны шулам

“Орхон эсгий” хоршооны эсгий, эсгий эдлэл, “Орхон Мандал” компанийн гурил зэрэг орон нутгийнхаа нэрийн хуудас болсон ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болгожээ.

“Зөн билгийн тулаан-Монгол” нэвтрүүлгийн оролцогч Г.Анударьтай зөн билэг, шулмын хүчний талаар ярилцлаа.


-Та өөрийгөө шулам гэж танилцуулдаг. Монголд шулмын чадалтай хүмүүс төдийлөн ил гараад байдаггүй болохоор хүмүүс их гайхаж байж мэдэх юм. Харин таны чадал бусдаас юугаар ялгарч, шулам гэдэг онцлогийг тодотгож байгаа вэ?

-Нэвтрүүлэг орох болсон том шалтгаан нь энэ юм. Харын засал, харын дом гэхээр хараал хийдэг гэж ойлгодог. Цагааных гэхээр шившлэг шившдэг, маань уншдаг, сүү өргөдөг болоод явчихдаг. Тэгэхээр цагааны шулам бол илүү их энергийн талдаа байдаг. Харынх бол илүү ахуйн талдаа байдаг. Түүнээс хараал ерөөл хийдэг гэдэг утгаар биш. Би үүнийг хүмүүст ойлгуулах гэж нэвтрүүлэгт орсон. Бид үйлээ хийж эхлэхийн өмнө өөртөө, гэр бүлийнхэндээ, багшдаа буруу алхахгүй гэсэн тангараг өргөдөг.  Миний буруу алхсан үйлээс болоод удам угсаа минь дордохыг би харж чадахгүй. Хоёрдугаарт, үйлийн үр гэдэг зүйлийг хүмүүст ойлгуулах нь чухал. Үйлийн үр нь барагдаж дуусаагүй хүний өмнөөс  засал хийгээд нэмэргүй. Яагаад гэвэл үйлийн үр барагдаж дуусах ёстой. Хувь тавилан гэдгийг өөрчлөх боломжгүй. 

-Шулам дотроо цагаан, хар гээд хоёр төрөл байдаг гэж байна. Та аль талынх нь шулам бэ?

-Би хоёуланг нь хийдэг.  Хүмүүс бөөгийн онгод тэнгэр гэж ярьдаг. Надад эцгийн талаас тэнгэртэй, эхийн талаас доод газрын шулмын удамтай. Тэгэхээр надад шашны зөрчил үүсдэггүй.   

-Танай удамд үзэж харж, мэргэлдэг хүмүүс байсан уу?

-Цаг үеийн байдлаас шалтгаалаад өөрийнхөө чадварыг ил гаргадаггүй хүмүүс байсан. Гэхдээ хөзрөөр үздэг, арга засал хийдэг байсан. Өөрсдийн чадвараа нууж амьдардаг байсан гэж сонсож байсан.

-Шулмын чадвартай гэдгээ хэзээнээс мэдсэн бэ?

-Шулмын чадвар удамд минь байсан болохоор намайг төрөхөд өвлөгдөж ирсэн. Энэ чадвараа би ухаан ороод мэдсэн. Хий юм хардаг байсан. Гэхдээ жоохон хүүхэд байсан болохоор амьд эсэхийг ч мэддэггүй байсан.

Монголд шулмын чадвартай өөрсдийгөө нууж амьдардаг эмэгтэйчүүд маш их бий. Яагаад гэхээр хүн үзэж харна гэдэг нь маш их хатуужил тэсвэр тэвчээр, ёс зүй, энэрэнгүй байдлыг шаарддаг. Бид зөвхөн хүний зовлонг сонсоод гаргах биш, хүнээ үзсэн шиг үзээд бүх сэтгэлээ дэвсэж хандах ёстой. Дараа нь сайн мууг ялгадаг байх юм. Муу үйл хийгээд өгөөч гээд маш их хэмжээний мөнгө аваад ирвэл яах вэ гэдгээ бодож, дэнсэлдэг байх ёстой. Би муу үйл хийлээ гэхэд үйлийн үрийг найм, есөн үе удмаараа үүрнэ. Тиймээс муу үйлээс татгалзах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Хүн үзэж, харах мэдрэмж байгаад хангалттай биш. Хийж буй үйлдээ ихээхэн ёс зүйтэй, хариуцлагатай хандах ёстой. Өөрөө сөрөг хүн байж бусдад сайн сайхан зүйл хийх боломжгүй.

-Өөрийнхөө далдын чадварыг хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Ямар үйл хийх гэж байна, юутай тэмцэх гэж байна вэ гэдгээс шалтгаалдаг. Хүний биед 30,40 жил суусан албинтай ч тэмцэж болно. Бүх зүйл өөр өөр байдаг. Чадвар хөгжүүлэхээс илүү алдсан энергиэ хэрхэн нөхдөг вэ гэж асуувал илүү оновчтой байх.

Би энергиэ тодорхой цаг хугацаанаас хамаарч өөр өөрөөр нөхдөг. Жишээ нь тэмцээнд орохоос өмнө усаар энергиэ нөхдөг байсан. Тэмцээний дунд үеэс эхлээд маш ихээр энергиэ алдсан. Тэр эрчээрээ энергийн цоорол үүсэж байгаа юм. Тиймээс хоолоор нөхдөг болсон. Сорилд орохын өмнө би хоол иддэг, сорилоос гарч ирээд дахиад хоол иддэг. Тэгэхээр цаг үеэс шалтгаалаад энергиэ нөхөх явц өөрчлөгдөнө. Магадгүй би сарын дараа өөр зүйлээс энергиэ нөхдөг болчихсон байж мэдэх юм.

-Нэвтрүүлгийн хамгийн хэцүү даалгавар юу байсан бэ?

-Амархан хэцүү гэхээс илүү миний хийхэд ойр зүйл гэвэл оновчтой байх. Даалгавар бүр тодорхой шалгууртай. Надад шалгуурыг мэдрэхгүй, чадахгүй байх вий гэдэг асуудал тулгарч байгаагүй. Хамгийн том саад болсон хэцүү сорилт бол буудлын өрөөнөөс хүн олдог сорилт байсан. Жирийн нөхцөлд тэр хүнийг олох байх. Гэтэл надад маш их хаалт, маш их энергийн бөөгнөрөл байсан. Тийм үед л хэцүү байдаг.

-Нэвтрүүлгийн үеэр зөн билэгтнүүд нэг нэгэндээ хаалт тавьсан уу?

-Нэвтрүүлгийн явц дунд тийм зүйл аажмаар байхгүй болсон. Одоо бол шилдэг дөрвөн оролцогч маань хоорондоо маш эвсэг байдаг. Хаалт гэдэг зүйлийг өөртөө итгэлгүй, өөрийгөө дутуу үнэлдэг хүн хийдэг байх гэж боддог.

-Долдугаар сарын 9-нд “Зөн билгийн тулаан-Монгол” нэвтрүүлгийн шилдэг оролцогчийн цомыг хэн атгах бол?

-Анх тэмцээнд орох гээд бүртгүүлж байхад надад нэг бодол төрсөн. Би хоёрдугаар байранд орно гэдэг мэдрэмж төрсөн. Тэр үед урьдчилаад харчихсан болохоор би түүний эсрэг яах ёстой вэ гэж тэмцэж байгаа. Мэдээж миний хүсэл бол нэгдүгээр байранд орох юм.

-Хэрэв нэвтрүүлгийн ялагчаар тодорвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Би нэвтрүүлгийн дараа 14 хоног утсаа салгаад, хөдөө явна.

-Нэвтрүүлэгт орсны дараа нь ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?    

-Өөрчлөлт гарсан. Би ямар ч нөхцөлд зориод ирсэн хүнийг “ядраад байна” гээд буцааж болохгүй юм байна гэдэг бодол төрсөн. Хүмүүс сорилын туршид гаргаж байсан амжилтыг хүсээд байдаг. Гэтэл цаг үе, энергийн байдлаас шалтгаалаад янз бүр байдаг. Гэхдээ хүний итгэлийг алдаж болохгүй гэдгийг маш сайн ойлголоо. Гадуур явж байхад зарим хүн ирж гар бариад, хамт зургаа авхуулах үе байдаг. Гэхдээ тэр бол надад хүнд санагддаггүй. Хүмүүс намайг хүндэлж байгаа нь гоё байна. Цаашид хүмүүсийн хүндлэлийг даах ёстой гэж боддог.

-Үздэг хардаг хүмүүс мөнгө төгрөг нэхэх тохиолдол нийтлэг байдаг. Үүнийг та юу гэж дүгнэдэг вэ?

-Энэ бол харьцангуй ойлголт. Би засал хийгээд маш их энергиэ алдаад, хүнээр өргүүлж гарах тохиолдол байдаг. Тэр үйлийн дэнчин гэдэг зүйл байна. Түүний хариуд мөнгө гэхээс илүү чин сэтгэлээс хандах нь чухал. Мэдээж үзлэгийн хариуд тодорхой хэмжээний мөнгө байх нь зүйн хэрэг. Тэглээ гээд мөнгөнд шунаагүй. Зорьж ирсэн хүнээ хараад зарим тохиолдолд “би мөнгө авахгүй” гээд гаргадаг. Зарим үед таксины мөнгө өгөөд явуулдаг.   

-Одоо танай удамд дараагийн шулам хэзээ тодрох вэ? Ойр дотны хүмүүсээс чадвартай гэх хүн ажиглагдаж байна уу?

-Чадвартай гэж мэдэгдсэн зүй байгаа. Гэхдээ яг тэр хүүхэд маань энэ замаар явахыг хүсэх үгүйг би хэлж мэдэхгүй. Өөрийнх нь сонголтыг хүндэлнэ. Гэхдээ удмын хүч тасрахгүй гэж итгэдэг.

"Болор дуран"-аар шалгав.

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

MglausCom 2017-07-04 202.179.25.178

Amjilt husye Shalgaruulalt Easy Yerunhiilugchuur hen todroh bolon naadmiin turuu buh hen bhyg taalgaal shalgaruulchihad boloo gjishw kk

Зочин 2017-07-04 150.129.142.63

Ичихгүй худлаа шаах юмаа

РАВДАН 2017-07-04 202.70.46.235

[Хориотой Үг] РАВДАНД НЬ МАШ ИХ МӨНГӨНИЙ СУВАГ НЭЭГДЭЭД ЭХНЭЭСЭЭ ОРООД ИРЛЭЭ ЯААГ ЭНЭ ҮЕД Л РАВДАНД НЬ ХААЛТ ТАВИГДААД ЭХЭЛДЭГ ЮМ БҮХ ЮМ УТГАГҮЙ САНАГДААД Л ҮҮНЭЭС САЛАХ НЭГ Л АРГА БИЙ ЭНЭ НЬ ТАСАРТЛАА АРХИ УУХ ЮМ РАВДАНД НЬ МӨНГӨ ХЭРЭГГҮЙ ЮМ БИЛЭЭ ЗҮГЭЭР Л НЭГ ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД СУУХ ЧИНЬ Л АЗ ЖАРГАЛ ЮМ БИШҮҮ

РАВДАН 2017-07-04 202.70.46.235

ТЭМҮҮЛЭН ГЭЭД ЦЭВЭРШСЭН АВГАЙ ӨӨРӨӨ ШУУЛАМ ГЭЖ БИЧЧИХЭЭД РАВДАНГАА КОМИДОО ШУУЛАМ ГЭЖ БИЧИХЭЭР ХОРИОТОЙ ҮГ БОЛГООД ЯАЖУУГААМ БОЛАА

РАВДАН 2017-07-04 202.70.46.235

НАД ШИГ ЧӨТГӨРТ ЯААГ ТААРАХ [Хориотой Үг] БАЙНАА ЧАМАЙГ БОЛГООНОО РАВДАН НЬ

zochin 2017-07-04 66.181.180.178

Anudari uneheer mundag n

Зочин 2017-07-04 66.181.178.143

Монголын зөн билгийн тулаан харин ч үнэн явагдаж байгаа дүр зураг ажиглагдсан Оросын зөн билигчид үнэхээр тийм мундаг юм уу шоу юм уу үнэмшихэд хэцүү байдаг Манайд зохиогдож байгаа дээр бол хүн мунхруулдаг гаруудыг бол шууд илчилж байсан тэд нар бол хүний гадна төрх нас хүйс харцнаас нь таамаглаад яг зөн билэгээ ашиглахгүй хэлээд байсан Шилдэг 4т үлдсэн зөн билигчид бол харин үзээд гадна төрхөөс нь хэлхээргүйг хэлдэг тэр тусмаа бөө бишүүд нь дажгүй санагдсан Бөөнүүд бол үзүүлсэн хүн болгоныг сахиустай л гэчих гээд нэг тийм

Зочин 2017-07-04 66.181.181.67

Надад таалагдсан Амжилт хүсье Заавал ялаарай Би өөртөө чинь уулзмаар байна Хаанаас өөрийн чинь хаягийг мэдэж болох вэ

ob 2017-07-04 59.153.112.111

[Хориотой Үг] гээд бхад энэ залуучууд шүлсээ гойжуулаал дайраад бхын

Зочин 2017-07-04 122.201.31.36

Хахах одоо Оросын зөн билгийн тулааныг дууриагаад бас шуламтай болчихсонуу

Өвгөн 2017-07-04 59.153.113.126

[Хориотой Үг] байна уу [Хориотой Үг] эм байна уу хэн мэдлээ ШУ-аар нотлогдоогүй юмыг бил лав үл итгэнэ

hehe 2017-07-04 182.160.35.55

zon biligch heze iim bsin

ххх 2017-07-04 202.131.234.242

тэгээд ямар байдаг юм \n

Зочин 2017-07-04 43.228.129.65

medeenii door bairlah setgelgdeluudiig uzej jool ineej avah ym daa\n

Зочин 2017-07-04 182.160.34.93

Женко Мухар сүсэг хоёр нийлээд ёоёоё заза

Зочин 2017-07-04 182.160.34.93

[Хориотой Үг] шизоприник хий юм хардаг хүн хааяа хөдөлдөг шар хаданд очиж эмчилгээ хийлгэх хэрэгтэй

Зочин 2017-07-04 66.181.176.45

Tэнэг мэдээнцэр тавих юм

Зочин 2017-07-04 66.181.176.45

[Хориотой Үг] мэдээнцэр тавих юм

zochin 2017-07-04 203.91.119.102

[Хориотой Үг] [Хориотой Үг] гэхээр бусдыг мөнхийн үхэл рүү хөтөлдөг адгийн муу зүйл байдаг гэж жийрхдэг байлаа одоо бол хүслээ биелүүлж байвал үхсэн ч хамаагүй болж

зочин 2017-07-04 182.160.2.175

[Хориотой Үг] босоо ороолон гээд адгийн муу ёрын зүйлийг хэлдэг юм энэ [Хориотой Үг] зайлуул үгийнхээ утгыг ойлгохгүй яваа бололтой

ичмээр дамшиг байна лээ 2017-07-04 202.9.41.165

Монголын зөн билгийн тулаан гэж ичмээр дамшиг Яваандаа сайжирах болов уу даа

Зочин 2017-07-04 203.91.115.39

Нэвтрүүлэг үзсэн ямар ч чадалгүй худлаа [Хориотой Үг] бна лээ Орсын алдарт зөн билигчдийг дуурайж байгаа нь ажиглагдсан

ааа 2017-07-04 66.181.170.110

тэнэмэл өлсгөлөн албин шингэсэн [Хориотой Үг] байна

Enkhmart 2017-07-04 202.131.232.42

Hundelj bishirhees argagui saihan busgui ymaa amjilt turuulnee

Цагаан 2017-07-04 202.179.31.91

Өөрт чинь маш их амжилт хүсье Түрүүлэх ёстой шүү Чи чаднаа Хийж байгаа зан үйл чинь заримдаа\nэвгүй санагддаг ч чи бол их чадалтай увдистай хүн гэж надад бодогддог Тиймдээ ч чамайг байнга \nдэмжиж суудаг Манай үүгээр ирвэл би уулзнаа Хаанахын хүн гэдгээ би зориуд бичсэнгүй хэрвээ чи \nхүсвэл намайг хаана суудгийг мэдэж л таараа Томоос том амжилт хүсье ТҮРҮҮЛЭЭРЭЙ

Зочин 2017-07-04 66.181.185.197

Барон Унгерний нуусан алтыг таавал итгэнэээ

Чааваас даа 2017-07-04 31.4.190.244

Энэ сайт бүүрр дампуурсан дээрээ нэмээд маргартлаа л даа ийм [Хориотой Үг] өвчтэй галзуу юм тавиад байхлаар яаж хөгжих вэ дээ монгол

Доогий 2017-07-04 202.170.68.20

Биширч хүндэлмээр сайхан бүсгүй Улам хичээгээрэй \n