Ц.Мөнх-Оргил Сушма Сваражтай утсаар ярив

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Ц.Мөнх-Оргил Сушма Сваражтай утсаар ярив

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын тойрогт болсон “Алтаргана-2012” олон улсын их наадамд Хэнтий аймаг амжилттай сайхан оролцлоо.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражтай утсаар ярив.

Монгол, Энэтхэгийн уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хэлхээ холбоог гүнзгийрүүлэхийн чухлыг хоёр тал онцолж, энэ онд хэрэгжүүлэх харилцан айлчлал болон олон улсын байгууллагын хүрээнд хоёр улс хамтран ажиллах талаар санал солилцов.

Хоёр улс түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд энэхүү харилцааг 2015 оноос “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлж буй билээ.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж