Дэлхийн хамгийн урт хөлтэй хэмээн өөрийгөө тодорхойлоод буй энэ бүсгүйг Екатерина Лисина гэдэг. Тэр 29 настай, ОХУ-ын иргэн ажээ. Екатерина Лисина нь ОХУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байсан бөгөөд түүний өндөр 205.7 см, харин хөлийнхөн урт нь 133 см урт. Иймээс тэрбээр Гиннесийн амжилтын номын дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүйн амжилтыг эзэмшихээр өргөдлөө гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар тус амжилтыг ОХУ-ын иргэн Светлана Панкратова (132см) эзэмшиж байгаа ажээ. Харин Екатерина Лисина нь оросын хамгийн өндөр бүсгүй, эмэгтэйчүүдийн дунд хөлийнхөн ул нь хамгийн том зэрэг Гиннесийн хоёр амжилтыг эзэмшиж байна.
Бэлтгэсэн: Ц.Уран