Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй ‘Сүү’ ХК-ийн гаргасан нийт 60,000 ширхэг “Сүү бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж, бүртгэгдсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 06 сарын 30-ний 1/2064 албан тоотыг үндэслэн ‘Сүү бонд’-ын хоёрдогч зах зээлийн арилжааг 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс нээлээ. Үүнтэй холбогдуулан тус өрийн хэрэгслийг хоёрдогч зах зээл дээрээс хүссэн үедээ худалдан авах, эргүүлэн худалдах боломжтой болж байгаа юм.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ