1730 ажилтныг хепатитийн В, С вирүсийн шинжилгээнд хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

1730 ажилтныг хепатитийн В, С вирүсийн шинжилгээнд хамрууллаа

Google өнөөдрийнхөө нүүрийг гимнастикаар гоёжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монгол Улсын Засгийн газраас батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийг хепатитын В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд хүртээмжтэй хүрч үйлчлэх зорилгоор аж ахуйн нэгж, албан байгууллагуудаар илрүүлэг шинжилгээг хийж байна.

Одоогийн байдлаар 49 байгууллагад хүрч үйлчлэн 40-65 насны 1730 иргэнийг В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулаад байна.

Аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг тухайн дүүргийнхээ Эрүүл мэндийн төвдөө хандан өөрсдийн ажилчдынхаа эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулан хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулан хамтран ажиллахыг уриалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж