Германы сансрын салбарт тэргүүлэгч компаниудын нэг “OHB-System” компанийн ерөнхий захирал Берри Смутни “WikiLeaks”-ийн цацсан мэдээллээс болж ажлаа алджээ. Тэрбээр Европын сансрын навигацийн Галилео төслийг “тэнэг санаа” гэж АНУ-ын дипломатуудад хэлж байсан нь “WikiLeaks”-ын вэб сайтад тавигдсан байна. Тус компани нь Галилео төслийн эхний 14 сансрын хөлгийг хийх консорциумын нэг хэсэг юм. Хэдийгээр энэ мэдээллийг ноён Смутни няцаасан ч OHB компанийн удирдах зөвлөл түүнийг огцруулах шийдвэр гаргасан байна.
Смутни 2009 оны аравдугаар сард Берлин хотод Европын холбооны сансрын хөтөлбөрийн уулзалтын үеэр энэхүү төслийг татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрж буй хэрэг гэж хэлсэн байна. Түүнчлэн Галилео хөтөлбөр нь Францын хүсэл сонирхол, тэр тусмаа Францын цэрэг зэвсгийн сонирхолтой холбоотой тэнэг санаа гэж хэлсэн аж.
Э.Очирт