Наршилтанд жирэмсэн эмэгтэйчүүд илүүтэйгээр өртдөг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Наршилтанд жирэмсэн эмэгтэйчүүд илүүтэйгээр өртдөг

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Наршилтанд жирэмсэн эмэгтэйчүүд илүүтэйгээр өртдөг

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Африк дахь төрийн дээд хэмжээний айлчлалаар өчигдөр буюу даваа гаригт Өмнөд Судан улсад айлчилжээ.

Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Наршилтанд жирэмсэн эмэгтэйчүүд илүүтэйгээр өртдөг байна.

Урьдчилан сэргийлэлт:

-Наранд аль болох бага яв
-Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
-Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.
-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу нойтон алчуур, малгай хэрэглэх    
-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
-Шингэнийг аль болох ойр ойрхон уугаарай.

Наршилтын үед илрэх шинж тэмдэг:

-Дотор бачуурч нозоорох, нүд харанхуйлж, манарах
-Огиудос хүрэх, бөөлжих
-Суулгах
-Бага зэрэг халуурах
-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг

Наршсан үед юу хийх вэ?:

-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших, шингэн уух
-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах.

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс