“Оюутан цэрэг” сургалт амжилттай явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

“Оюутан цэрэг” сургалт амжилттай явагдаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улсын мөрдөн байцаах газрын дэргэдэх Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст автомашин гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр 12.00 цагт БОАЖЯ-нд болно.

Их, дээд сургуулийн оюутан залуусыг эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж, эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй, оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 4 дэх жилдээ хэрэгжүүлж буй ‘Оюутан цэрэг’ сургалтыг Монгол Улсын боловсролын ууган байгууллага Үндэсний батлан хамгаалахын их сургууль 2 дахь жилдээ бие даан амжилттай хэрэгжүүлж байна.

4 дүгээр сарын 01-ээс 06 дугаар сарын 01-нд ‘Цэргийн ерөнхий бэлтгэл’ шатны 96 цагийн багтаамжтай онолын сургалтад суралцаж, эрүүл мэнд, сурлагын амжилтаар шалгарсан оюутнууд 6 дугаар сарын 15-наас ‘Цэргийн мэргэжлийн бэлтгэл’ сургалтанд амжилттай хамрагдаж байна.

Энэ жилийн ‘Оюутан цэрэг’ сургалтын онцлог нь 11 төрлийн цэргийн бага мэргэжилтэн бэлтгэх болон ‘Монгол бөхийн өгөөж’ үндэсний бөхийн хөтөлбөрт сургалт давхар хэрэгжих зэрэг бөгөөд тус сургалтын нээлтийн ажиллагаа 06 дугаар сарын 28-нд зохион байгуулагдаж, ‘Монгол бөхийн холбоо’-ны тэргүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдорж оюутан цэргүүдэд анхны хичээлийг заалаа.

Монгол бөхийн ёс жудаг, дүрэм журмын талаар дэлгэрэнгүй ойлголт өгч, барилдааны арга техник, үндсэн мэхүүдийг зааж дадлагажуулан сургах энэхүү хөтөлбөрт оюутан цэргүүд бүгд хамрагдах бөгөөд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан хүчит 128 бөхийн барилдааныг зохион байгуулна.

Эх сурвалж: БХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж