Зарим суманд үүл буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Зарим суманд үүл буудуулжээ

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн ӨМӨЗО-ны Ордос хотод энэ сарын 19-нд эхэлсэн билээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орохыг Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна. Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай усархаг бороо орох аж. Харин говь талын нутгаар бүгчим халуун хэвээр байна. Бороо хур бага орж байгаа нутгуудад борооны үүл буудуулж, бороо оруулах арга хэмжээг авсаар байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үүл буудуулж бороо оруулжээ. Тус суманд бороо бага орж байгаагаас ган гачиг болж, малчин тариаланчдад хэцүү байгаа аж. Тиймээс сумын Засаг даргын тамгын газраас аймгийн цаг уурын газартай хамтран үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах арга хэмжээг авсан байна. Гэхдээ зарим нутагт бороо хур орохгүй байгааг сумын иргэдээс мэдээлэв. Энэ мэтчилэн аймгуудын алслагдсан сумдуудад үүл буудуулж, бороо оруулах аргыг хэрэглэж байгаа аж.

Цаг агаарын урьдчилсан мэдээллээр баруун аймгуудын нутгаар энэ сарын 4, 6, 7-д, төвийн нутгаар 4-д ихэнх нутгаар, 5-д зарим газраар, зүүн аймгуудын нутгаар 4, 5, 6-ны өдрүүдэд зарим нутгаар бороо орох төлөвтэй байна. Харин говийн нутгаар 5, 6, 7-д түр зуурын бороо орох төлөвтэй байгааг дурджээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж