Ерөнхийлөгчийн тайлан шинэ соёл тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн тайлан шинэ соёл тогтоолоо

Лондонгийн олимпийн анхны медалийг авчирсан энэхүү тэмцээнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондон дахь ExCel цогцолборт үзэж, тамирчдаа сэтгэл санаагаар дэмжсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэдээр хэлэлцүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын аяныг “Монгол медиа” корпорациас санаачлан өнгөрсөн хугацаанд өрнүүлсэн билээ.

Энэхүү аяны хаалтын арга хэмжээ өнөөдөр /2017.07.04/ боллоо.

“Ардын үг” зөвлөлдөх аяны хэлэлцүүлэг өнгөрч буй таван сарын хугацаанд таван сэдвээр өрнөсөн байна.

  1. Гадаад харилцаа
  2. Монгол төрийн дархлаа
  3. Хуулийн шинэчлэл
  4. Ногоон хөгжил
  5. Иргэдийн оролцоо
  6. Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал сэдвийн хүрээнд өрнөжээ.

Эдгээр хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1000 гаруй иргэн оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн найман жилийн хугацаанд хийсэн ажил, дэвшүүлсэн бодлогын талаар мэдээлэл авч, үнэлэлт өгсөн аж. Тэд Ерөнхийлөгчийн ажилд 8.9-8.1 хүртэлх оноог өгчээ. Дээд оноо 10 байжээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр гаргаж, УИХ-д тайлагнаж ирсэн. Харин энэ удаад найман жилийн ажлаа ард түмнээр хэлэлцүүлж, үнэлүүлснээрээ Монголын улс төрийн амьдралд шинэ жишиг, соёл бий болголоо гэж тус арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан онцоллоо.

Өнгөрсөн хугацаанд томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас хэн нь ч хийсэн ажлаа ард түмнээр хэлэлцүүлсэн тохиолдол үгүй. Мөн ард түмэнд өгсөн амлалтуудаас юу нь хэрэгжсэн, хэрэгжээгүй вэ гэдгийг ч хэлэлцэж байсан удаагүй. Иймээс ард түмэн төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ажлыг үнэлэх жишиг бий болгосноороо чухал ач холбогдолтой гэдгийг мөн онцолсон юм.

Үүнээс гадна оролцогчид анхдагч эх үүсвэрээс үнэн зөв мэдээллийг авах нь ард түмэн бодит мэдээлэлтэй болдог нь харагджээ.

“Монгол медиа” корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан “Ерөнхийлөгчийнзамнал.мон” цахим хуудсыг бүтээснээ өнөөдөр мөн хүлээлгэн өглөө.

Олон нийт дээрх цахим хуудсанд нэвтрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хууль гээд олон зүйлийн талаар цогц мэдээллийг авах боломжтой аж.

Цаашид энэхүү цахим хуудас шинэ мэдээ, мэдээллээр баяжигдан олон нийтэд хүрэх болно гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга хэлсэн юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж