Өмнөдүүд яаралтай хуралдаж, Хойдууд чухал мэдээлэл хийнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өмнөдүүд яаралтай хуралдаж, Хойдууд чухал мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Өмнөдүүд яаралтай хуралдаж, Хойдууд чухал мэдээлэл хийнэ

Амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг “Playtime 2012” наадам Гачууртын “Монгол шилтгээн”-д наймдугаар сарын 4, 5-нд болох гэж буй.

Хойд Солонгос өнөөдөр өглөө /2017.07.04/ дахин цөмийн пуужингийн туршилт хийсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж байна. Өмнөд Солонгосын Ионхап агентлагийн мэдээлснээр зөвлөлийн хурал Улаанбаатарын цагаар 12.30 цагт эхэлжээ.

Зөвлөлийн хурлаар улс орны цэргийн бэлэн байдлыг хэлэлцэж, Хойдуудын ээлжит өдөөн хатгалгыг хэрхэн хүлээн авах талаар хэлэлцэж байгаа юм байна.

Хойдуудын өнөөдөр харвасан пуужин Японы тэнгист унасан юм.

Мөн Хойд Солонгосын Төв радиогийн мэдээнд үндэслэн Хойд Солонгос өнөөдөр 15.30 цагт /Улаанбаатарын цагаар/ чухал мэдээлэл хийнэ хэмээн Ионхап мөн мэдээллээ.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс