Хойд Солонгос өнөөдөр өглөө /2017.07.04/ дахин цөмийн пуужингийн туршилт хийсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж байна. Өмнөд Солонгосын Ионхап агентлагийн мэдээлснээр зөвлөлийн хурал Улаанбаатарын цагаар 12.30 цагт эхэлжээ.
Зөвлөлийн хурлаар улс орны цэргийн бэлэн байдлыг хэлэлцэж, Хойдуудын ээлжит өдөөн хатгалгыг хэрхэн хүлээн авах талаар хэлэлцэж байгаа юм байна.
Хойдуудын өнөөдөр харвасан пуужин Японы тэнгист унасан юм.
Мөн Хойд Солонгосын Төв радиогийн мэдээнд үндэслэн Хойд Солонгос өнөөдөр 15.30 цагт /Улаанбаатарын цагаар/ чухал мэдээлэл хийнэ хэмээн Ионхап мөн мэдээллээ.
А.ТУЛГА