Гачууртын автозамд автобусны 6 зогсоол шинээр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Гачууртын автозамд автобусны 6 зогсоол шинээр нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильяам Хэйгтэй уулзлаа.

Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, стандартын шаардлагад нийцүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Гачууртын замд “15-ын зогсоол”, “Пост”, “120-р сургууль” зогсоолыг шинээр байгуулан тэмдэгжүүллээ. Тус зогсоолуудыг дайран өнгөрөх Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:32 “Улиастай-Баян Монгол хороолол-ТЭЦ3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналын зураглалд тусгаж, 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тус зогсоолуудад зогсоож үйлчлэхээр боллоо.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд мэдэгдэнэ үү гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж