Бестселлерээр Ларссоны гурвалыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Бестселлерээр Ларссоны гурвалыг нэрлэв

Зургийг: larssontrilogy.com сайт    

Өнгөрсөн жилийн номын худалдааны мэдээгээр АНУ-ын 2010 оны бестселлерээр Стиг  Ларссоны "Миллениум" гэх детектив гурвал тодорсон тухай USA Today сонин мэдээлэв. Энэ гурвал ном нь "Луун шивээст охин", "Галаар тоглогч охин" ба "Агаарын шилтгээнийг дэлбэлсэн охин" гэсэн романуудаас бүтжээ. Жагсаалтын дөрөвт 2010 оны арваннэгдүгээр сард хэвлэгдсэн Жорж Бушийн дурсамж болох “Өөрчлөлтийн эгшнүүд” (Decision Points) нэрлэгдэв. Жилийн эхний арван бестселлерт Николас Спарксийн "Сүүлчийн дуу" ба "Эрхэм Жон", Элизабет Гилбертын "Ид, залбир, хайрла" ном,  Стефани Майерын "Үүрийн гэрээ" цувралын роман багтжээ.

Сонинд тэмдэглэснээр 100 бестселлерийн ихэнх 77 хувь нь уран сайхны зохиол болж байгаа нь 1993 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Жагсаалтыг гаргахад цаасан хэвлэлээс гадна цахим номууд ч хамрагдсан байв. Номын худалдаанд эдгээр зохиолоос сэдэвлэн хийсэн кино ихээхэн нөлөөлсөн аж. Жишээлбэл, хамгийн гүйлгээтэй эхний 10 номын жагсаалтад орсон Спарксын хоёр номоор хийсэн кино 2010 онд дэлгэцнээ гарсан юм.

Өнгөрсөн 2009 онтой харьцуулахад, Стефани Майерын цус сорогчдын туульсын худалдаа эрс унасан ба энэ үеэр хайрын романуудын худалдаа 12 хувиар өссөн байжээ.

Жагсаалтад Харпер Ли (54 байр), Селинжер (73) хоёрын сонгодог роман орсон байна. Харперын 50 насны ой ойртож, Селенжер нас барсан зэрэг хоёр үйл явдал  уншигчдын анхаарлыг тэдний номын зүг татжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж