Францын Ерөнхийлөгчийг хөнөөхөөр төлөвлөсөн байжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Францын Ерөнхийлөгчийг хөнөөхөөр төлөвлөсөн байжээ

Хятадад цалин хөлс 2013 он гэхэд 2011 оны төвшнөөс хоёр дахин, 2017 он гэхэд гурав дахин нэмэгдэнэ.

Францад энэ сарын 14-нд Хувьсгалын өдрийн парад зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч Эммануэл Макроны амийг бүрэлгэхээр төлөвлөж байсан 23 настай залууг баривчилжээ.

Өөрийгөө үндсэрхэг үзэлтэн гэж нэрлэсэн залуу өнгөрсөн сарын 28-нд баривчлагдан шалгаж эхэлсэн байна. Улмаар цагдаад өгсөн мэдүүлэгтээ энэ сарын 14-нд нийслэл Парис хотноо зохион байгуулагдах парадын үеэр Ерөнхийлөгчийн амийг бүрэлгэхээр төлөвлөж байснаа хүлээжээ. Үүнээс гадна ислам, жүүдийн шашинтнууд, өнгөт арьстан, ижил хүйстнүүдийг ч хөнөөх болно гэж ярьсан байна.

Залуу видео тоглоом сонирхогчдын хуудаст зэвсэг худалдаж авмаар байна гэж бичсэний дараа өөр нэгэн хэрэглэгч цагдаад мэдэгдсэнээр саатуулагджээ. Түүний машинаас гурван хутга олдсон байна.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж