Музейгээс өд хулгайлаад, шүүхэд дуудагджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Музейгээс өд хулгайлаад, шүүхэд дуудагджээ

Сирийн Засгийн газрын цэргийнхэн тус улсын хоёр дахь том хот Алеппо хотын босогчдын эзэлсэн дүүргүүдэд довтолгоон хийж байна.

Швейцарын шувуу үржүүлэгч 45 настай эрэгтэй Европын орон орны байгалийн музейгээс зургаан сая швейцар франктай дүйцэхүйц хэмжээний үнэ бүхий ховор төрлийн шувууны нийт 10 мянган өд хулгайлсан хэрэг гарчээ.

Орон нутгийн “ATS” агентлагийн мэдээлж буйгаар, сэжигтэн этгээд шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор Швейцар, Герман, Австрали зэрэг улсын музейгээс төрөл бүрийн ховор шувуутай холбоотой материал цуглуулж байжээ. Ингэхдээ шинжлэх ухааны ховор судлагдахуун болох шувуудыг өд хулгайлсан байна.

Нэр нь одоогоор ил болоогүй байгаа сэжигтэн сүүлийн долоон жилийн хугацаанд 127 төрөл зүйлийн шувууны өд хулгайлсан аж.

Музейн ажилчдын тооцсоноор дээрх өд нийтдээ зургаан сая швейцар франктай дүйх гэнэ. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болох юм байна.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж