Хятадын ухаалаг утаснууд зах зээлд түрэн орж иржээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Хятадын ухаалаг утаснууд зах зээлд түрэн орж иржээ

Герман, Францын лидерүүд хамтарсан мэдэгдэл хийн евро бүсийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүгдийг хийнэ гэж амлав.

Дэлхийн зах зээлийн судалгааны байгууллага IDC-гийн 2017 оны эхний улирлын тайлангаар Хятадад үйлдвэрлэсэн ухаалаг утасны хэрэглээ нэмэгджээ. Хятадын HUAWEIOPPO, VIVO гар утасны зах зээлд эзлэх хувь тус тус 20, 18.2, 14.1 хувийг эзэлж байгаа бөгөөд ингэснээр 9.2 хувийг эзэлж буй iPhone-ийг давсан байна.

2012 оны тайлангаар дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд Самсунг нэгдүгээрт, iPhone гуравдугаарт байсан юм.

Шинэ тайлангаар дэлхийн ухаалаг гар утасны зах зээл дэх өндөр борлуулалттай 10 компанийн зургаа нь Хятадын брэнд байна. Таван жилийн өмнө эхний тавд Хятадын нэг ч брэнд байгаагүй юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж