Залуучуудын шигшээ БНСУ-д бэлтгэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Залуучуудын шигшээ БНСУ-д бэлтгэл хийнэ

Монголчууд багаар тоглож чаддаггүйд биш, багийн спортыг хүч гарган дэмждэггүйд л учир байна.

Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын залуучуудын шигшээ баг нэгдсэн бэлтгэл хийхээр маргааш /2017.07.05/ БНСУ-ыг зорино.

Монголын хөлбөмбөгийн холбоо, Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монголын шигшээ баг мэргэжлийн хөлбөмбөгийн “Мокпо” бэлтгэлийн баазад 12 хоногийн бэлтгэл хийх юм.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан залуус бэлтгэлийнхээ хугацаанд БНСУ-ын 19 хүртэлх насны шигшээ баг болон Өмнөд Солонгосын гуравдугаар лигийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ.

Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх шигшээгийн бүрэлдэхүүнийг өчигдөр /2017.07.03/ МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан нар хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээний “H хэсэг”-т багтсан залуучуудын шигшээ долдугаар сарын 19-нд Тайланд, 21-нд Индонези, 23-нд Малайзын багтай тоглох хуваарьтай байгаа.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж