Т.Тамир: Монгол, БНСУ-ын хооронд зорчигчийн урсгал 5 хувиар нэмэгдсэн | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Т.Тамир: Монгол, БНСУ-ын хооронд зорчигчийн урсгал 5 хувиар нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Т.Тамир: Монгол, БНСУ-ын хооронд зорчигчийн урсгал 5 хувиар нэмэгдсэн

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын дөрөв дэх өдөр Монголын таван тамирчин олимпийн талбарт хурд, хүч, цэц сорино.

Манай орны агаарын тээврийн салбар бол стратегийн чухал ач холбогдолтой салбарын тоонд зүй ёсоор багтдаг билээ.

Агаарын замаар дамжин эдийн засгийн өсөлт нэмэгдэх нөхцөл бүрдэж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон хүчин зүйл болсоор ирсэн байдаг. Энэ ч утгаараа Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани БНСУ-ын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ.

Санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаанд “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон БНСУ-ын Аялал жуулчлалын холбооны ОУ-ын аялал жуулчлалын бодлого төлөвлөлт хариуцсан орлогч захирал Мин мин Хун тэргүүтэй зочид төлөөлөгчид байлцлаа.

Энэ үеэр “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир хэлсэн үгэндээ “Агаарын тээврээр дамжуулан хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг  хөгжүүлхэд “МИАТ” компаний оруулж байгаа хувь нэмэр өндөр” гэдгийг онцлоод, “Манай хамт олон 2017 оны зургадугаар сарын 22-ны өдөр Пусаны шинэ чиглэлийн нээлтээ хийж анхны нислэгээ үйлдсэн нь зөвхөн Пусан хот гэлтгүй хоёр орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Эхнээсээ үр дүн харагдаж байна. 2017 оны хагас жилийн байдлаар Монгол, Өмнөд Солонгос хоёр улсын хооронд 64253 зорчигч тээвэрлэсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигч урсгал 5% хувиар өссөн үзүүлэлт юм” гэлээ.

“МИАТ” компаний тухайд анх  1994 онд Сөүл чиглэлд захиалгат нислэг үйлдэж байгаад 1998 оноос тогтмол нислэг үйлдэж эхэлсэн байна. 2016 оны байдлаар  УБ-Сөүл –УБ чиглэлд 140,195 зорчигч тээвэрлэсэн байна. Зуны улиралд Монгол орон дэлхийн аль ч орны жуулчдыг татдаг. Энэ ч утгаараа  зорчигч урсгал нэмэгддэг тул зуны улиралд “МИАТ” компани тогтмол нислэгийн тоогоо нэмэгдүүлж ажилладаг байна.  Өнөөдрийн байдлаар зуны цагийн хуваарийн дагуу нислэг үйлдэж байгаа  бөгөөд  зөвхөн УБ-Сөүл чиглэлийг жишээ татахад 7 хоногт 11-12 удаагийн нислэг үйлдэж байна. Харин Пусан руу 7 хоногт 2 удаагийн нислэг үйлдэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Солонгос 2 улсын хооронд 7 хоногт дунджаар 14 удаагийн нислэг үйлдэгдэж байна.

Монгол шиг далайд гарцгүй орны хувьд энэ салбар онцгой чухал ач холбогдолтой бөгөөд улс орны бие даасан байдлын баталгаа болдог гэлдэг утгаагаараа энэ салбарт Үндэсний агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж үндлэсний аюулгүй байдлыг хангаж байгаа гэж хэлж болно.

Энэ жил “МИАТ” компанийн үүсгэн байгуулагдсаны түүхт 61 жилийн ой тохиож байгаа бөгөөд анх 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тухайн үед Ардын хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан 1000 морины хүчтэй АН2 онгоцоор Ховд, Дорнод, Хөвсгөлийн чиглэлийн анхны нислэг үйлдэж байсан нь МИАТ компаний түүхийн хуудсыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: МИАТ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-07-04 103.26.195.93

МИАТ ийн нэр төрийг сэвтүүлж мэдэх хүмүүс нь хормойн донтой үйлчлэгч нар нь учир нь хэдэн нисгэгч нар нь тэднийхээ өвөрт орчихсон