Фото: AFP
Давосын дэлхийн эдийн засгийн чуулга (WEF) уулзалтад ирэх эмэгтэйчүүдийн тоонд хязгаарлалт тавьж байгаа тухай The Guardian сонин өгүүлсэн байна. Энэ жилээс эхлэн дөрвөн эрэгтэй улстөрч болон бизнесмен эрчүүдэд нэг эмэгтэй ноогдож байх харьцаагаар чуулган төлөөлөгчдөө хүлээн авах аж. Энэ жил Давосын чуулганд наад зах нь 500 эмэгтэй зочид төлөөлөгч оролцоно. Эмэгтэйчүүдийн оролцоо 2005 он хүртэл нийт оролцогсдын 15 хувь байсан бөгөөд сүүлийн жилүүдэд 17 хувь болон өссөн байна.

Энэ квотыг шүүмжлэгчид өсөлт өчүүхэн байгаа гээд харилцааг 3:1 эсвэл 2:1 болох хэрэгтэй гэж буй. Гэхдээ даяарчлалын элит бизнест эмэгтэйчүүдийн оролцоо бага учраас өнөөгийн тогтоосон квот хангалттай хэмээн сонин бичжээ.
Энэ жилийн хоёрдугаар сард болох Давосын чуулга уулзалтад 2,5 мянган зочид ирнэ. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нар ба Саудын болон Британийн хаадын гэр бүлийн гишүүд уг чуулгад хүрэлцэн очих гэнэ.
Ш.Мягмар