Японы мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын тэмцээн ирэх ням гаригт/2017.07.09/ Нагоя хотноо эхэлнэ. Энэ оны дөрөв дэх башёд дөрвөн ёкозүна /аварга/, гурван арслан /озэки /цолтнууд барилдах юм. Өнгөрөгч тавдугаар сарын башёг бэртлийн улмаас өнжсөн ёкозүна Кисэносато, Какүрюү М.Ананд нар бэлтгэлдээ хэдийн хийгээд эхэлжээ.
Нагоя башёд Хакүхо М.Даваажаргал зүүнийг, Харүмафүжи Д.Бямбадорж барууныг тэргүүлж байна. Мөн дээд зиндаанд манай есөн бөх барилдана.
Бөхчүүдийн бэлтгэлийн агшнаас хүргэж байна.
Ч.БОЛОР