53 хүн усанд живж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

53 хүн усанд живж амиа алджээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ.

Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх тохиолдлууд нэмэгддэг.

Үүнтэй холбогдуулж Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/, Замын цагдаагийн алба /ЗЦА/ хамтран сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг өнөөдөр /2017.07.04/ хүргэлээ.

Улсын хэмжээнд 2016 оны байдлаар бактерийн гаралтай хоолны хордлогот халдварын 430, сальмонеллёзын 181, цусан суулгын 2848 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Хоол хүнсээр дамжих өвчлөл нь дөрөвдүгээр сараас ихсэж, 5-7 сард дээд цэгтээ хүрч, есдүгээр сараас буурч эхэлдэг гэнэ.

Энэ талаар ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг “Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл ордог. Хоёрдугаарт хавдар, гуравт осол гэмтлийн шалтгаан дараалдаг. Зуны улиралд артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчлөл ихэсдэг тул эмчийн зөвлөсөн эмийг ууж анхаарал тавих зайлшгүй шаардлагатай. Статистик мэдээллээс харахад зун болон намрын улиралд өвчлөл нэмэгддэг” гэлээ.

Энэ сарын 3-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усанд живсэн гэх осол гарч, 53 хүн амь насаа алдсан байна. Үүний 10 нь хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байжээ. Мөн 2016 онд зам тээврийн ослоор 17197 хүн гэмтэж, 484 хүн нас баржээ. Зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэлд их байгаа болов ч нас баралтын түвшин орон нутагт өндөр байна.

Иймд иргэдийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч зугаалан дээрх болзошгүй эрсдлүүдээс сэргийлж, 8-аас дээш сартай бие давхар эхчүүдийг хол замд зорчихгүй байхыг албаныхан анхааруулж байна.

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж