"Audi" 200 мянган автомашин борлуулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Audi" 200 мянган автомашин борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

"Audi" 200 мянган автомашин борлуулжээ

Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая олимпийн рингэнд эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа.

‘Audi’ брэнд АНУ-д 77 сар дараалан борлуулалтаараа дээд амжилт тогтоосон тухай Bloomberg мэдээлжээ. Өнгөрсөн онд л гэхэд АНУ-ын автомашины зах зээлд 200 мянган автомашин борлуулсан цорын ганц автомашин үйлдвэрлэгч нь тус компани болсон байна.

Өмнө нь 2010 онд мөн ийм үзүүлэлтэд хүрч байжээ. SUV загварын автомашины эрэлт өндөр байгаа нь тус брэндийг “Q7” зэрэг том хэмжээтэй SUV загварын автомашины хөгжүүлэхэд хүргээд байгаа юм. Хэдий тийм боловч шинэчилсэн ‘Audi Q5’ загварын автомашин нь ‘Audi Q7’ загвараас төдийлөн дутахгүйгээс гадна, хэт өндөр үнэтэй биш, дизайны хувьд брэндийн өнгө төрхийг тодорхойлохуйц байдлаар бүтээгджээ.

‘Audi Q5’ нь 252 морины хүчтэй, дөрвөн цилиндр хөдөлгүүр, долоон шатлалт автомат хурдны хайрцагтай. Мөн 5.9 секундэд 96.5 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. 2018 оны тус шинэ загварын үнэ нь 41 мянга 500 ам.доллараас эхэлж байгаа ажээ. Харин хоёр нэмэлт хөдөлгүүр, хурдны болон бусад нэмэлт төхөөрөмжүүдээр тоноглосон тохиолдолд түлшний зарцуулалт сайтай энэхүү автомашиныг 54 мянга 300 ам.доллараар худалдан авах боломжтой юм.

Т.МӨНХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс