Трансжендер эцэг хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулсангүй

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Трансжендер эцэг хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулсангүй

Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж буй ОУХМ С.Ням-Очир дөнгөж сая ОХУ-ын жүдоч Мансур Исаевт цэвэр ялагдлаа.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төрсөн нэгэн хүүхдийн бичиг баримтан дээр хүйсийг тодорхойлох боломжгүй хэмээн бичихээс өөр аргагүй болсон тохиолдол Канадад болсныг BBC мэдээлжээ. Хүүхэд одоо найман сар хүрч байгаа бөгөөд эмнэлгийн үйлчилгээ авах картан дээр нь хүүхдийн хүйсийг бичээгүй байна. Энэ бол дэлхийд анхны тохиолдол хэмээн ВВС онцолсон байна.

Хүүхдийн эцэг Кори Доти трансжендер юм. Тэрбээр хүүхэд өсч том болсныхоо дараа өөрөө хүйсээ сонгог гэж үзэж байгаа юм. Хүүхдийн эмнэлгийн үйлчилгээний картны хүйс гэсэн хэсэгт U (undetermined буюу тодорхойлох боломжгүй) гэсэн тэмдэглэгээ хийжээ. Эцэг нь хүүхдийнхээ бичиг баримтан дээр эрэгтэй, эсвэл эмэгтэй гэсэн хүйсийг бичүүлэхгүйн төлөө тэмцэж байгаа.

Кори Доти хүүхдэдээ Сирил Атли гэсэн нэр хайрлажээ. “Бид хүүхдээ хайрлаж өсгөх болно. Өсч том болоод өөрийн бодол санаагаа илэрхийлдэг болсон үедээ хүйсээ өөрөө тодорхойлдог” хэмээн Кори Доти ярьжээ.

Кори Доти нь насаараа хүйсээр ялгаварлахын эсрэг тэмцэж байгаа хүн юм. Түүнийг төрсөн даруйд нь хүйсийг нь буруу тодорхойлсон гэж үздэг бөгөөд хүүхэд том болоод хэн болохыгоо ойлгоод албан ёсны бичиг баримтдаа өөрчлөлт оруулахад төвөгтэй байдаг гэдгийг биеэрээ мэдэрсэн ажээ. “Намайг төрөнгүүт эмч нар миний хүйсийг буруу тодорхойлсон. Энэ буруу тодорхойлолт намайг насан туршид минь дагаж энэ тодорхойлолтын дагуу олон зүйлийг өөрчлөхөд хүргэсэн” Кори Доти хэлсэн байна.

Канадын холбогдох албаныхан хүүхдийн бичиг баримт дээр хүйсийг заах ёстой гэж үзэж байгаа бөгөөд Кори Доти үүнийг эсэргүүцэн шүүхэд зарга үүсгэхээр төлөвлөж байгаа юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж