Ингэхэд хайр дурлал, хүсэл тачаал хоёр юугаараа ялгаатай юм бэ?
Та түүнд үнэхээр хайртай юу, эсвэл зүгээр л түүнээс жаргал амсахыг хүсдэг үү? Танд өөрөөсөө ингэж асууж байсан тохиолдол байдаг уу?
Хайр дурлалтай холбоотой ийм асуултуудад яг таг хариулт байдаггүй. Харин сэтгэлийн хөдөлгөөн чинь л танд юу болоод байгааг анхааруулан хэлэх болно.
Хайр дурлал зөвхөн “ Би чамд хайртай” гэсэн үг биш гэдгийг бид хэзээ жинхэнээсээ ойлгодог юм бол?
Дээрх асуултанд хариулт олохийн тулд эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй.
Сэтгэлд хөдлөлөө өөрөө яаж хянадаг аа мэдэж авах нь хамгийн чухал.
Хэрэв би хайртай хүнтэйгээ маргалдвал түүний байр суурийг ойлгож хүлээж авч чадах уу?
Хамгийн зөв шийдвэр гэж үзвэл та хайртай хүнээсээ салж чадах уу?
Хэрэв хайртай бүсгүй чинь сексийн харьцаанд ороход эрт байна гэж үзвэл та хүлээж чадах уу?
Та хайртай гэж бодож буй хүнээ хүндэлж, биширдэг үү?
Хэрэв та дээрх асуултуудын аль нэгэнд үгүй гэж хариулсан бол та хоёрын харилцаа хайр дурлал биш. Хайр дурлал итгэл дээр суурилдаг. Харин та хоёр нэг нэгэндээ огт итгэдэггүй гэдгийг харуулж байна. Харин дээрх асуултад бүгдэд нь тийм гэж хариулсан бол сэтгэлдээ тээж явдаг хүнээ маш их хүндэлдэг. Танд бүр өөр төлөвлөгөө ч бий. Энэ бол
• Би түүнтэй амьдралаа зохиож, хүүхэдтэй болно.
• Би түүнтэй хамт ирээдүйгээ төлөвлөнө.
• Би түүний хажууд өтөлмөөр байна.
Хэрэв та яг одоо ийм бодолтой байгаа бол та аз жаргалтай хүн гэдгээ бүгдэд тунхаглаж, амьдралынхаа хайрыг олсондоо үргэлж бурханд залбирч явдаг хүн юм. Хайр дурлал таныг өөрчилсөн. Магадгүй та үд болтол унтаж, гахай шиг иддэг, жаахан хүүхэд шиг аашлахаа больсон ч байж магад. Хайр дурлалтай учирсан хүн итгэлээр амьдарч эхэлдэг. Ийм мэдрэмж насан туршид ч өөрчлөгдөхгүй байх нь бий. Харин хайрын цэцгийг хэр арчлахаас олон зүйл шалтгаалдаг.