Батерейгүйгээр дуудлага хийж болдог утас бүтээжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Батерейгүйгээр дуудлага хийж болдог утас бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Батерейгүйгээр дуудлага хийж болдог утас бүтээжээ

”Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглож буй ОУХМ С.Ням-Очир дөнгөж сая хоёр дахь барилдаанаа хийж, Украйны жүдоч Владимир Сорокаг яллаа.

АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн баг зай тэжээлгүйгээр ажилладаг гар утас зохион бүтээсэн тухай Wired сайтад мэдээлжээ. Эрдэмтэд радио долгионыг ойлгох замаар холбоо барих боломжийг гар утсанд олгодог сарнисан цацрагийн буцалтын техникийг боловсруулан гаргасан ба уг техникийг Ж.Смит “пассив Wi-Fi” гэж нэрлэжээ. Энэ нь толь болон нарны гэрлийн тусламжтайгаар дохио дамжуулах зарчимтай ижил зарчим юм. Ж.Смитын тэмдэглэн хэлснээр, үнэн хэрэг дээрээ энэхүү технологи нь хүйтэн дайны үед ашигладаг байсан тагнуулын технологи юм. Тодруулбал, “аудио цох” гэдэг чагнах төхөөрөмжийг тодорхой давтамжийн радио долгионы үйлчлэл дор идэвхжүүлдэг ба “цох” нь радио долгионы эрчим хүчийг ашиглан өөрөө ажилладаг ажээ.

Энэ технологийг арилжааны зорилгоор үйлдвэрлэхийн тулд цахилгаан схемийг үүрэн холбооны цамхгийн тоног төхөөрөмжид угсрах шаардлагатай байгаа юм. Одоогоор ашиглагдаж буй цамхгууд нь эрчим хүч ихээр зарцуулдаг ба энэ нь шинэ технологийн ажиллах радиусыг нэг км хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж.

Т.МӨНХ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

РАВДАН 2017-07-04 202.70.46.215

АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДАД ОРОСУУД АРАРАТ УУЛЫГ ДҮРСЭЛСЭН МОДОН СИЙЛБЭР БЭЛЭГЛЭСЭНИЙГ АЛБАН ӨРӨӨНДӨӨ ТАВЬСАН БӨГӨӨД БЗХ ЯРИА ХӨӨРӨӨГ НЬ ОРОСУУД ЧАГНАДАГ БАЙСАН ТЭР ЦОХЫГ ОРОСЫН ФИЗИКЧИД ЗОХИОН БҮТЭЭСЭН БӨГӨӨД ХЯЗГААРГҮЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ БАЙСАН ГАДНААС НЬ РАДИО ДОЛГИОНООР ИДЭВХЖҮҮЛЖ АЖИЛЛУУЛДАГ БАЙЖЭЭ ЕР НЬ БОЛ ХУУЧИН ТЕХНОЛОГИ Л ДОО ГОЛ АЮУЛ НЬ ХҮНИЙ БИЕ БАЙНГЫН РАДИО ДОЛГИОНООР ШАРУУЛНА ГЭСЭН ҮГ