АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн баг зай тэжээлгүйгээр ажилладаг гар утас зохион бүтээсэн тухай Wired сайтад мэдээлжээ. Эрдэмтэд радио долгионыг ойлгох замаар холбоо барих боломжийг гар утсанд олгодог сарнисан цацрагийн буцалтын техникийг боловсруулан гаргасан ба уг техникийг Ж.Смит “пассив Wi-Fi” гэж нэрлэжээ. Энэ нь толь болон нарны гэрлийн тусламжтайгаар дохио дамжуулах зарчимтай ижил зарчим юм. Ж.Смитын тэмдэглэн хэлснээр, үнэн хэрэг дээрээ энэхүү технологи нь хүйтэн дайны үед ашигладаг байсан тагнуулын технологи юм. Тодруулбал, “аудио цох” гэдэг чагнах төхөөрөмжийг тодорхой давтамжийн радио долгионы үйлчлэл дор идэвхжүүлдэг ба “цох” нь радио долгионы эрчим хүчийг ашиглан өөрөө ажилладаг ажээ.
Энэ технологийг арилжааны зорилгоор үйлдвэрлэхийн тулд цахилгаан схемийг үүрэн холбооны цамхгийн тоног төхөөрөмжид угсрах шаардлагатай байгаа юм. Одоогоор ашиглагдаж буй цамхгууд нь эрчим хүч ихээр зарцуулдаг ба энэ нь шинэ технологийн ажиллах радиусыг нэг км хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж.
Т.МӨНХ